Н.Алтанхуяг хураасан хөрөнгөө ард түмнээс юунд нууна вэ?
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн амьдралд ард түмэнд илээ. Анхны эхнэр нь Л.Ганчимэг гэж эмэгтэй бий. Эрчүүд албан тушаал, түрийвч нь зузаарахаар амьдралаа өөрчилдөг. Энэ л жишгээр өөрийн туслах Х.Сэлэнгэтэй дэр нэгтгэн авааль эхнэрээ орхиод 10 гаруй жил боллоо. Амьдралд таардаг л асуудал.
“Хонгил”-ын шүүхийн хохирогч гэж ярих дуртай энэ хүн "харанхуй хонгил"-д нуусан хөрөнгөнийхөө талаар юу гэх юм бол доо? "Хаан жимс" гэх алдартай амралтын газар, эдлэн А даргынх гэдэг. Очсон хүмүүс нэлээн хур хөрөнгөтэй, хураасан буянтай хүн л ийм эзэмшилтэй болж чадна гэдгийг гадарлана.
Харин Алтанхуяг дарга Сонгинохайрхан дүүргийн харъяат гэж ярьдаг. Санаа нь "ард түмэнтэйгээ адил алаг морьтой явна" гэж харагдах гэдэг болов уу?
Гэхдээ алтан нарыг алгаараа хааж болохгүй. Зайсанд бусад баячуудын адил томоо байртай. Тэрбээр өөрийн залуу эхнэр Хоньчны Сэлэнгийнхээ нэр дээр баячуудын гэх тодотголтой “Бэлла виста” хотхонд 2008 оны 2 дугаар сард 500,000 ам.доллараар 263,28 мкв байрыг хоёр гаражны хамт авсан байх юм. Өнөөгийн ханшаар бол гурван тэрбум төгрөг гэсэн үг. Энэ байр өдгөө ч Х.Сэлэнгийн нэр дээр байдаг гэх.
Гэвч Н.Алтанхуягийн хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрын сайтаас татаж үзэхэд өөр дүн харуулах аж. Тэрбээр нийтийн орон сууц-2, амины орон сууц-1, оффис-1 гэж мэдүүлээд нийт үнийн дүнг нь 615 сая төгрөг гэжээ. Нэг байр нь гурван тэрбум тэр байтугай өнөөгийн ханшаар 5 тэрбум ч байж мэдэх атал юунд ингэж илт худлаа төөрөгдүүлнэ вэ?
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 долоо хоногийн өмнө
202.9.47.44
Шунал нээрээ хэлэх үг олдохгүй юм
Төстэй мэдээ