alim.mn | 2024.12.13
Зогсоол хааж тавьсан машины эзэн лүү 20 минутын дотор 28 удаа залгаад уурандаа буфер хаалгыг нь зад өшиглөжээ

38 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ж.Э нь Харуул-Алтай хотхоны 10... дугаар байрны гадна зогсоолд байсан хохирогч Д.Д-гийн эзэмшлийн ““Лексус РХ 450”” загварын тээврийн хэрэгслийн баруун урд буфер, хойд буфер, баруун урд хаалга зэргийг санаатай гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 710,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч эмэгтэй ийн мэдүүлжээ.

“... Тухайн орой 19 цагийн үед Баянзүрх дүүрэг 8-р хороо, Харуул-Алтай хотхоны 10... тоот байрны гадна талын зогсоолд машинаа байрлуулах гэхэд зогсоол дүүрэн байсан. Ингээд арга буюу нэг “Ланд-300” маркийн  машиныг хаагаад өөрийн машинаа тавьсан. Гар утасны дуу хаагдан байсныг мэдээгүй. Өглөө 07 цагт сэрэхэд сэрэхэд 88 ... дугаараас 06 цаг 41 минутаас хойш 28 удаа залгасан байсан. Намайг сэрэхэд мөн залгаж байсанд авахад эмэгтэй хүн “машинаа гаргая” гээд маш их уурласан. Яаран гараад очиход тухайн хүн байгаагүй. Тэгээд би утас луу нь залгаж  “уучлаарай утасны дуу хаагдсан байна,  таксины мөнгө шилжүүлье” гээд тухайн хүний өгсөн данс руу 20,000 төгрөг хийсэн. Тэр өдөр гэртээ өнжөөд орой гарч машинаа үзэхэд хойд гупер, урд гупер болон жолоочийн талын хаалга, баруун талын хаалганд гутлын мөр байсан, мөн машины урд гуперд зай гарсан байсан. Би нөгөө эмэгтэйг сэжиглэж залган “та миний машиныг өшиглөсөн байна, арчаад арилахгүй байна” гэхэд “би тэгсэн, завгүй байна, очихгүй, нэг муу Харриер л байсандаг” гээд утсаа тасалсан. Тэгээд би цагдаад хандсан ...”

Харин өшиглөгч эмэгтэй ийн мэдүүлжээ.

“... Машин хааж тавиад тухайн өглөө миний төлөвлөсөн бүх ажлыг үгүй хийж нураасан тул маш их бухимдаад  өшиглөсөн ...”

Шүүгдэгч хохирлыг бүрэн барагдуулсан тул шүүх эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 долоо хоногийн өмнө
202.126.92.98
Хороолол дотор улаан цайм гражийн хаалга болон орц, гарц хааж машин тавиад утасны дугаараа тавьдаггүй, утасны дугаар байсан ч утсаа авдаггүй хүмүүс их олширсон. Ядаж утсаа аваад гараад ирж болно, тэгэхэд бусдын ажил ална, яаралтай эмнэлэг явах ажил гарвал тэгээд өнгөрөх болоод байна. Ийм хүмүүст харин эсрэгээр нь хатуу хариуцлага тооцож баймаар байна.
Зочин
2 долоо хоногийн өмнө
202.55.191.194
хүний машин хааж тавьсан бол хэзээ утасдах бол гээд утсаа энэ тэрээ шалгаж байх хэрэгтэй ш дээ. ийм мэдрэлүүд зөндөө бдг. ачигч дуудаж ачуулдаг болмоор юм. гарсан зардлыг нь хааж тавьсан саад болсон хүн нь төлдөг болмоор зохицуулалт хийх хэрэгтэй
Зочин
2 долоо хоногийн өмнө
202.55.191.194
хүний машин хааж тавьсан бол хэзээ утасдах бол гээд утсаа энэ тэрээ шалгаж байх хэрэгтэй ш дээ. ийм мэдрэлүүд зөндөө бдг. ачигч дуудаж ачуулдаг болмоор юм. гарсан зардлыг нь хааж тавьсан саад болсон хүн нь төлдөг болмоор зохицуулалт хийх хэрэгтэй
Төстэй мэдээ