alim.mn | 2024.11.18
Хартай эхнэр нөхөртэй нь явалдсан эмэгтэйн бэлэг эрхтэн лүү “ЗАНАЛ”-тайгаар өшиглөж гэмтээжээ

Шүүгдэгч эмэгтэй У.О нь ... дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байранд хохирогч эмэгтэй Б.М-ийг нөхөртэйгөө хардаж хацар тус газар нь нэг удаа гараараа алгадаж, бэлэг эрхтэн орчимд нь өшиглөж биед нь баруун талын бэлгийн их уруул, умдагт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ийн мэдүүлжээ.

“... М гэх эмэгтэй манай нөхөр Б-тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэнийг би нөхрийнхөө утаснаас олж мэдсэн. Тэгээд ажил дээр нь  очоод хацар руу нэг удаа алгадаж, цамцнаас нь татаж “гаръя” гэсэн. Тэгэхэд тухайн эмэгтэйн ажлын газрын хүмүүс бид хоёрыг салгасан ...”

Харин хохирогч ийн мэдүүлжээ.

“... Хэрэглэгчдэд үйлчлэх төв болох ажлын байран дээрээ байхад үл таних эмэгтэй гаднаас орж ирээд “М гэх хүн байна уу” гэж асуухад би очоод “би байна, та аль байрнаас яваа юм” гэхэд шууд хацар руу нэг удаа алгадсан. Дараа нь намайг заамдаад татахад миний гинж тасарсан. Манай ажлын газрынхан салгахад тухайн эмэгтэй миний эмзэг газар руу луу шөвгөр хоншоортой гутлаараа өшиглөсөн ...”

Шүүх шүүгдэгчийг 450 мянган төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ