Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Жун У Сун 51 насандаа аав болов
Өмнөд Солонгосын алдартай жүжигчин Жун У Сун аав болжээ. Загвар өмсөгч цахим хуудсандаа бяцхан хүүгийнхээ зургийг оруулснаар хэрэгтэй дуртай солонгосчууд хүүхдийн эцгийн эрэлд гарчээ. Эцэст нь Жун У Суныг "тодруулж", жүжигчний агентлаг "Модель бүсгүйн хүү Жун У Суны хүү мөн болохыг баталж, гэрлэж амжаагүй төрсөн хүүгээ хос хоёр хэрхэн хамгийн сайн өсгөх хэлбэрийг ярилцаж байгаа" гэжээ. Нэрт жүжигчин 51 настай бол, модель Мүүн Га Бин 35 настай.
Мүүн Га Бин 2011 онд Дэлхийн миссийн тэмцээнд Солонгосын төлөөлөн оролцож, бикини төрөлд шилдгээр шалгарсан, эрлийз мэт өвөрмөц төрхтэйгөөрөө алдартай нэгэн.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ