Эрдэнэс Тавантолгой гэж иргэддээ ээлгүй, очсон дарга нар нь хагартлаа баяждаг газар байна. Монголд 44 их наядын нүүрсний хулгай гарсан тухай яриа бий. Эндээс улбаатай Эрдэнэс Тавантолгойг багагүй хугацаанд удирдсан Б.Ганхуяг захирал нь шоронд... Б.Ганхуягаас хойш БЭТ-өөр томилогдсон Ж.Ганбат санхүүг нь овоо цэгцэлж өгсөн гэдэг. Гэтэл одоо Х.Мөнхжаргал даргын үед байдал дордож, эмхэлж цэгцэлсэн ажлыг нь эргээд нурааж байгаа, санхүүгийн сахилга бат алдагдаж байна гэх хэл ам гарах болов.
Саяхан ЗГХЭГ, Эрдэнэс Монголын зүгээс Эрдэнэс Тавантолгойд гэнэтийн шалгалт хийхэд Х.Мөнхжаргал даргын ажил мөн ч базаахгүй, тааруухан гарсан сурагтай. Тэгээд дээгүүрээ ЭрдэнэТавантолгойн захирал Х.Мөнхжаргалыг солих талаар яригдаж эхэлжээ.
Сангийн асан Ч.Хүрэлбаатарын зүгээс Байгаль орчин Аялал жуулчлалын сайд асан Н.Цэрэнбатыг зүтгүүлж, Ерөнхий сайд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн Ж.Таныг зүтгүүлж байгаа гэнэ.
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж... Мөнхжаргал даргын үед Нүүрс баяжуулах үйлдвэрийн ажил л нэг явахгүй удаашраад байгаа. Уг нь Төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар, ийм их үнээр нүүрс баяжуулах үйлдвэр барина гэсэн. Одоогоор 300 орчим сая ам.долларын санхүүжилт хийгдээд байна. Энэ 2024 оны 2 сард эхнээсээ ашиглалтад орох ёстой. Гэтэл таг чиг. Х.Мөнхжаргал захирал гэж хүнтэй уулздаггүй, өрөөндөө бүгэж суудаг нууцлаг ноён болж хувирлаа. Ямартаа л энэ Мөнхжаргал удахгүй Ганхуягийн араас явна шүү гэлцэх болов...