alim.mn | 2024.12.22
Элон Маскийн экс эхнэр дуучин Граймс 3 хүүхдээ 5 сар хараагүй гэв

Элон Маскын экс эхнэр уран бүтээлч Граймс хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй, маш их шаналж байгаа тухайгаа өөрийн сошиал хуудаст бичжээ. Нэг үе гал цогтой уран бүтээлч бүсгүй явсан Граймс тэрбумтан Элон Масктай амьдарч гурван хүүхдийн ээж болсон юм. Гэвч сүүлийн үед сураг алдарсан.

Элон Маск саяхан салсан эхнэр Граймстайгаа хүүхдүүдээ асран хамгаалах асуудлаар маргалдаж, энэ маргаан шүүх дээр очоод жил гаруй хугацаа өнгөрчээ.  Эл асуудал Граймс буюу Клэр Бушегийн хувьд маш хүндээр тусаж буй гэнэ.

Тэрбээр сүүлийн таван сарын турш гурван хүүхдийнхээ нэгийнх нь ч барааг хараагүй байна.

Граймс 11-р сарын 20-нд хуучнаар твиттер буюу одоо экс нөхрийнхөө эзэмшлийн X платформд “Жилийн турш эх хүний эрхийг  хангалтгүй хамгаалж чаддагншй мужид амьдарч, миний инстаграм пост, моделиор ажилласан туршлагыг минь хүүхдүүдээ асрахад тохирохгүй гэх үндэслэл болгож, хайртай үрсийг минь надаас улам холдуулсаар байна. Надад түүнийх шиг тийм их нөөц бололцоо, оюуны чадамж, стратегийн туршлага байхгүй. Өчүүхэн хэсэг байхгүй байсан ч би хүүхдүүдээ авахын төлөө тэмцсээр байна” гэжээ.

Шүтэн бишрэгчийн асуултад Канадын дуучин Граймс “Хүүхдүүдээ алдах эрсдэлтэй, санхүүгийн хувьд хүнд нөхцөлд байгаа үед шинэ бүтээл туурвих тухай бодох ч юм биш. Огтхон ч таатай биш. Тэмцэхэд хүчин мөхөс тул би зүгээр л уйлж, унтаж цагийг өнгөрөөж байна” гэжээ.

 Энэ талаар Элон Маскын өмгөөлөгчид ямар ч хариу өгөөгүй байгаа гэнэ. Өнгөрсөн 7-р сард Граймсын ээж Санди Гароссино охиныхоо хүүхдүүдийг өвчтэй эмээтэй нь уулзахыг хориглосон гэж Элон Маскыг буруутгаж байсан. Граймсын 93 настай эмээ нь амьдралынхаа сүүлчийн мөчид Граймсын хүүхдүүдийг сүүлийн удаа харахыг хүсэж байгааг онцолжээ.

Анх тэд 2018 оны 5 сард харилцаагаа олон нийтэд ил болгож, тухайн оныхоо 10 сард Мet Гала үдэшлэгийн улаан хивсний ёслолд хамтдаа ирсэн юм. Дуучин Граймсын жинхэнэ нэр нь Клэйр Бауэр бөгөөд Канадын Ванкувер хотод өссөн. Тэрээр бүтээлч арт чиглэлээр сургуульд сурч байсан бөгөөд Макгилла их сургуульд элсэн орох хүртлээ хөгжим сонирхдоггүй байжээ. Түүний найз нь ятгаснаар хамтлагт дуулж эхэлжээ.

Анхны цомгоо 2010 онд  гаргасан.  Улмаар их сургуулиа хаяж хөгжмийн карьераа эхлүүлсэн байна. Онцлоход компьютер тоглоомын хорхойтон юм.

Граймс болон Маск нар твиттерээр анх танилцжээ. Маск хиймэл оюун санааны талаар хошигнол хийхээр төлөвлөж байжээ. Ялангуяа “Flesh without  Blood” гэх видео бичлэгийн Рококо Басилискийн дүрийн тухай. Гэтэл түүний энэхүү оролдлогыг Граймс аль хэдийн хийснийг олж мэдсэн байна.

Элон Маск, Граймс нарын дундаас гарсан гурван хүүхдээс гадна Илон өөр хоёр эмэгтэйгээс есөн хүүхэдтэй.

 

 

 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ