alim.mn | 2024.12.22
Jung Woo Sung цэг тогтоолгох шинжилгээ хийлгэж байж өөрийнх нь хүүхэд мөн гэдэгт итгэжээ

Cолонгосын А зэрэглэлийн жүжигчин Jung Woo Sung удаан үерхсэн 1998 оны найз бүсгүйтэй ч түүнийгээ хуураад модель Moon Gabi-г жирэмсэн болгосон тухай хов жив. Хүүхдийнх нь талаар найз охин нь нийтэд цацагдахад л мэдсэн байна. Энэхүү мэдээлэлд түүний агентлагаас “Уран бүтээлчийн хувийн амьдрал учраас нарийвчлан тайлбар өгөх боломжгүй. Гэхдээ жүжигчин маань үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд 11/29-нд болох Blue Dragon шагнал гардуулах ёслолдоо оролцоно” гэжээ.

Jung Woo Sung-аас хөл хүнд болсон мисс, модель Moon Gabi хуримаа хийж, гэр бүлтэй болохыг хүссэн ч Jung Woo Sung гэрлэхийг хүсээгүй аж. Мөн Jung Woo Sung анх Gabi-г хүүхэдтэй болсныг мэдээд өөрийнхөө хүүхэд гэдэгт итгээгүй, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж байж өөрийнх нь хүүхэд мөн гэдгийг аргагүй хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрбээр зөвхөн хүүхдийн биологийн төрсөн эцгийн хувиар төрөх зардал, хүүхдийн мөнгө, хэрэгцээтэй зүйлсээр хангахаар болсон бөгөөд “Moon Gabi-н нөхөр, хүүхдийнх нь эцэг" гэх үүргийг хүлээхийг хүсээгүй гэжээ. Тэрчлэн Солонгос жүжигчинтэй 10 шахам жил холбоотой байсан, нягтлан санхүүч эмэгтэй дурлалдаа хөл алдан нөхрөөсөө салсан тухай яриа нэмэгдэн гарч ирлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ