alim.mn | 2024.12.23
Б.Жавхлан, Ж.Энхбаяр сайд хоёр Дарханд тааралдав
Сангийн сайд Б.Жавхлан нуруу туруу, царай зүс сайтай, танхимынхаа чимэг болсон сайхан залуу. Тэрбээр 2021 оноос Сангийн сайдаар ажиллаж, хоёр ч удаа тохоон томилогдов. Аядуу зөөлөн Сангийн сайд Б.Жавхлан саяхан айхтар хилэгнэж, "боeвик" Жавхлан болохоо шахжээ. Орон нутгийн сонгуулийн өмнөхөн тойрогтоо ажиллахаар очсон Сангийн сайд ХХААХҮЯ-ны хурган даргыг хараад гэнэт хилэгнэж "Энхбаярын гөлөг зайл. Дахиж үүгээр харагдаад үзээрэй" зандарсан тухай мэдээлэл хөвөрсөн. Ж.Энхбаяр гэдэг нь ХХААХҮ-ийн сайд, Жадамбаа генералын хүү шүү дээ. Цагтаа зүү орох зайгүй явсан нөхөд, Ерөнхийлөгчтэй ойр явсан хоёр яагаад холдож нэг аймагт багтахгүйдээ тулав. 
ХХААХҮ-ийн сайд болонгуутаа "жижиг" Энхбаяр яамаа Дархан-Уул руу нүүлгэхээр болсон. Газар тариалангийн, аж үйлдвэрийн бүс болох Төвийн бүсийн төлөө Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хоёр үзэлцээд эхэлсэн нь энэ маргаанаар ил болов гэх яриа гарч байсан билээ. Өст хүн өлийн даваан дээр таарна гэдэг. Нэгийнхээ яамны газрын даргыг хөөж тууж, гөлөг нохойд нь тулсан Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хоёр өнөөдөр нүүр тулжээ. Дархан хотод болж буй Төвийн бүсийн хөгжлийн чуулганд оролцож, хоёулаа хүрэл хөшөө шиг, сүмийн үүдэнд байх чулуун арслан шиг баргар царайтай байна даа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.180.72
Танайх одоо Жавхлангын тал юмуу хаашайен бээ. Царай зүс сайтай тэнхимийн чимэг чихшиг солиороод юу бичээд бгаан бээ мэдрэлүүдээ
Зочин
3 долоо хоногийн өмнө
66.181.180.72
Танайх одоо Жавхлангын тал юмуу хаашайен бээ. Царай зүс сайтай тэнхимийн чимэг чихшиг солиороод юу бичээд бгаан бээ мэдрэлүүдээ
Төстэй мэдээ