alim.mn | 2024.12.23
56-тай эмэгтэй “Мартаар хямдхан вино авч өглөө” хэмээн хамтран амьдрагчийнхаа толгойг дарсны лонхоор хага цохижээ

56 настай эмэгтэй П.Б, мөн 56 настай эрэгтэй Х.Ж нар нь 2024 оны 03 дугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус бүрдээ холбогджээ.

Хохирогч эрэгтэй нь ийн мэдүүлжээ.

“... 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой гэртээ байхад Б орж ирсэн. Би Б-д мартын 8-ны бэлэг гэж хоёр лаазтай пиво, нэг вино авч өгөөд өөртөө шил архи аваад түүнийгээ Б-тай хуваагаад ууж байсан чинь “ийм хямдхан вино авч өгөөд байхдаа яадаг юм бэ” гээд нөгөө виног миний толгойн ар дагз хэсэгт цохиж хагалсан. Тэгээд “нэг мөсөн чамайг гүйцээчихье” гээд гал тогооноос хөрөө аваад зүүн гарын шууны гадна хэсгийг хөрөөдсөн. Би хөрөөг нь авах гээд булаацалдаж байхад миний гэдэсний урд хэсэг, цээж, нурууны хоёр тал, баруун зүүн талын гарын булчингийн хэсэг, нүүрний хэсэг хөрөөнд урагдсан. Арай гэж хөрөөг нь булааж авахад дахиад хутга бариад ална гээд дайрахаар нь би хутгатай гартай нь ноцолдоод зүүн талын гарын чигчий хуруу, биеийн бусад газраар зүсэгдсэн. Би зугтаад гал тогооны тавиур дээр байсан ганжинг аваад өөрийгөө хамгаалах гэж Б-гийн гар, хөлийн гуя руу нь цохисон...”

Хохирогч эмэгтэй ийн мэдүүлжээ.

“... Би Ж гэх хүнтэй хамтран амьдраад хоёр сар гаран болж байна. 2024 оны 03 дугаар сарын 07-ны орой ирэхэд Ж хоёр пиво, нэг вино авсан байсан. Би “баяр болж байхад ганц цэцэг, нэг аятайхан вино аваад өгчихөд яадаг юм” гэж хэлээд маргаан үүссэн. Ж намайг “чи яагаад хүрээд ирсэн янхан бэ, манай гэрээс зайл” гээд доромжлоод ганжингаар миний хөл, гар, толгой руу цохиход сүүлдээ ганжин хугарсан. Би гал тогооноос мах хөрөөддөг хөрөө аваад  Ж-гийн зүүн гарын шууны гадна хэсэгт зүсэж гэмтэл учруулсан...”

Шүүх эрэгтэйг нь 735 мянга, эмэгтэйг нь 730 мянган төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ