Тайландын ерөнхий сайд Патонгтарн Шинаватра улсынхаа авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ явуулжээ. Түүний хөрөнгө 402 сая ам.доллар болсон байна. Патонгтарны хөрөнгийг задалбал 310 сая ам.долларын үнэт цаас, 28 сая ам.долларын бэлэн мөнгө, Японд эзэмшдэг газар, Лондонд эзэмшдэг үл хөдлөх хөрөнгөтэй. Мөн нийт 4.7 сая ам.долларын үнэ бүхий 75 ширхэг бугуйн цаг, нийт 2.2 сая ам.долларын үнэ бүхий тансаг ангиллын брэндийн 217 ширхэг гар цүнх, 2 сая ам.долларын үнэ бүхий 23 ширхэг автомашин, 1.5 сая ам.долларын 205 хос ээмэг, 1 сая ам.долларын 67 ширхэг хүзүүний зүүлттэй гэдгээ мэдүүлжээ. Энэ их хөрөнгө тайландчуудыг гайхуулсангүй.
Учир нь Патонгтарн Шинаватра Тайландын ерөнхий сайд асан, тэрбумтан Таксин Шинаватрагийн охин бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард тус улсын ерөнхий сайд болжээ. Энэ эмэгтэй Шинаватрагийн гэр бүлээс тодорсон 4 дэх ерөнхий сайд юм. Патонгтарн Шинаватрагийн аав нь харилцаа холбооны бизнесээр тэмбумтан болж, Манчестер Сити хөлбөмбөгийн багийг нэг хэсэг эзэмшиж байсан баян хүн. Патонгтарн Шинаватрагийн эцгийн хөрөнгө 2,1 тэрбум ам.доллар бөгөөд Тайланддаа 10 дугаарт ордог баян тэмбумтны нэг.