alim.mn | 2025.02.12
Монгол залуу аялагч хятад эмэгтэйг хүчиндэж “Iphone 13 mini” гар утас, 400 долларыг нь дээрэмджээ

Өнгөрсөн зун Сэлэнгэ аймгийн Зүүнхараад аялж явсан БНХАУ-ын иргэн эмэгтэй хүчирхийлүүлсэн хэмээн цахимаар лайв хийсэн. Тэгвэл саяхан энэ хэргийг шүүх шийдвэрлэжээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, өмнө нь ял шийлгүүлж байсан, 34 настай Гантэлмэн үйлджээ. Тэрээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Хараа” гэх амралтын газрын хойд талд Хараа голын эрэг орчимд 2024 оны 8-р сарын 14-ний өдрийн 23 цагийн орчимд хохирогч БНХАУ-ын иргэн Ли Жиашин /Li Jiaxin/-ний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хувцсыг нь тайлж бэлэг эрхтэн рүү нь гараа хийсэн, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн хохирогчийн “Iphone 13 mini” загварын гар утас, 400 америк доллар, 90,000-100,000 орчим монгол төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Болсон явдлын талаар хохирогч ийн мэдүүлжээ.

“... Би өөрийн найз залуу Лэйгийн хамт Монгол Улсад аялах зорилгоор ирсэн. Замын-Үүдээс Улаанбаатар хот руу замын ундаанд сууж очоод, Зүүнхараад 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ирээд голын хажууд майхан барьж байрласан бөгөөд 10 хоног байх төлөвлөгөөтэй байсан. Тухайн өдөр салхилаад явж байхад голын эрэг дээр тэр үед хоёр монгол залуу архи ууж байсан. Нэг нь намайг хүчирхийлсэн залуу, нөгөө залуу нь урдаа шүдгүй залуу нь байгаа юм. Тэр хоёр намайг дуудаад “архи уух юм уу” гэж үйлдлээр үзүүлэхээр нь би “үгүй” гэж хариу үйлдэл үзүүлсэн. 19 цаг 30 минутын үед тэр хоёр машинтайгаа манай майхны ойролцоо ирэхээр нь Лэй бид хоёр очоод мэндэлсэн. Намайг хоолоо хийж байхад тэр хоёр цэнхэр өнгийн жижиг ачааны машинаараа яваад өгсөн. 20 цагийн үед архи, ундаатай буцаж ирээд “хамт архи ууя” гэж google translate ашиглаж харилцсан. Лэй архи уугаад би уулгүй хамт суусан. Бид танилцаад фейсбүүк, wechat-аар найзууд болсон. 21 цагийн үед миний бие жоохон тавгүй оргиод хэвтэх гэсэн. Лэй надад “найзууд нь ирсэн, амралт руу явах уу гэж байна” гэхэд нь “үгүй” гэсэн. Лей 21-22 цагийн үед тэднийг дагаж яваад би майхандаа ганцаараа үлдсэн. Унтаж байтал  гэнэт намайг хүчирхийлдэг залуу дээгүүрээ хувцасгүй майханд орж ирээд миний хоолойг боож ам дараад, нүүр хөнжлөөр бүтээгээд цохисон. Миний эрхтэн рүү хуруугаа хийгээд хүчээр бэлгийн харьцаанд орсон. Дараа нь майхан дотор байсан юмнуудыг ухаж онгичсон. Тэгээд намайг майхнаас чирч гаргаад газарт унагаж хөнжлөөр бүтээгээд хоёрдахь удаагаа бэлгийн харьцаанд орсон. Ахиж майхан онгичиж  цүнх, эд зүйлсийг гаргаж шидсэн. Тэгээд чимээ гарахгүй болохоор нь хөнжлийн завсраар хартал яваад өгсөн байсан. Би босоод төв зам руу алхаж  замын унаанд сууж тусламж гуйгаад, цагдаа дээр ирсэн. Миний iphone 13 mini маркийн гар утас, 400 доллар, монгол мөнгө 90,000-100,000 орчим төгрөгийг тэр залуу авч явсан...”

г

Харин найз залуу Лей нь ийн мэдүүлжээ.

“... Миний найз бүсгүйг хүчинддэг залуу “миний төрсөн өдөр” гэж 3-4 удаа хэлсэн.  “Хэдүүлээ амралт очиж бүжиглэх үү, хамт явах уу” гэхэд нь “найз бүсгүй унтаж байна” гэсэн чинь “зүгээрээ унтаж байг, бүгдээрээ явъя” гээд байсан. Тэгээд бид яваад миний найз бүсгүй ганцаараа үлдсэн. Зүүнхараад бааранд ирсэн чинь Ганаа /хэрэг үйлдсэн залуу/ байхгүй байхаар нь асуухад “гэртээ харьсан” гэсэн. Би Зүүнхараагийн баарнаас гараад 1 цаг 30 минут алхаад майхандаа иртэл цагдаа байж байсан. Найз бүсгүй “би хүчиндүүлсэн, дээрэмдүүлсэн” гэж хэлсэн ...”

Шүүгдэгч хохирогчийн Iphone 13 mini загварын гар утсыг буцаан өгч  400 америк долларын тухайн үеийн ханшаар тооцон 1300000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 660,000*7= 7,260,000  төгрөг, хохирогч эрх зүйн туслалцаа авсан, орчуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсонтой холбогдон гарсан зардал 3,000,000 төгрөг, замын зардал ирж буцахад машинд хийсэн шатахууны зардал 303,280 төгрөг бүгд 10,563,280 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор болжээ. Хохирогч  нь хувиараа  аялж, найз залуугийн хамт амралтын газрын  ойролцоо майханд хоноглож аюулгүй байдлаа хангах, эрсдэлээ тооцоогүй  сул тал нь  гэмт хэргийн гарах нөхцөл байдалд нөлөөлсөн байж болзошгүй гэжээ. Шүүх яллагдагчид хоёр хилээр хорих ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өи
3 долоо хоногийн өмнө
139.5.218.15
Сэжгийн балиар орооны жингэр. Улсын нэр бузарласан хог. Монгол охид ч ийм тэнэгүүдээс болж замаа алддаг.
Өи
3 долоо хоногийн өмнө
139.5.218.15
Сэжгийн балиар орооны жингэр. Улсын нэр бузарласан хог. Монгол охид ч ийм тэнэгүүдээс болж замаа алддаг.
Төстэй мэдээ