alim.mn | 2025.02.07
Өөрийг нь “я-хан гэлээ” хэмээн хүн зодсон “Сэксцагаанбогд” буюу Б.Гантулга 20 саяын төлбөр төлж нэг саяар торгуулжээ

Улстөрийн нам болон улстөрчдийг дуртайяа даган намирдаг урлагчидыг олон нийт “биеэ үнэлэгч” хэмээн шүүмжилдэг. Харин тэд энэ нэрэнд тун дургүй аж. Өнгөрсөн сонгуулиар эрх баригч намыг дэмжин дараа нь Ерөнхий сайдын зөвлөх хүртэл дэвшсэн артист, комедиан, лектор, дуучин гэх  урт гуншинтай “Сексцагаанбогд”” буюу Б.Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Си Юу” дэлгүүрийн орчим хохирогч О. Т-ийг “янхан явж байна” гэж өөрийг нь хэллээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн тохойд зулгаралт, хамрын нуруу, зүүн дээд, доод зовхи, баруун дээд зовхи, дээд уруулын дотор салст, баруун чамархайн хуйх, хүзүүнд цус хуралт, зүүн дээд зовхи, уруулд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Энэ хэргийг шүүх  шийдвэрлэжээ. “Сэгсцагаанбогд”  хэргээ бүрэн хүлээжээ.

“... Тухайн өдөр найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд Т  гэх залуутай тараад хэл амаар доромжлоод байсан учраас тэвчээр алдраад биед нь гэмтэл учруулсан. Хохирлыг бүрэн барагдуулсан, уучлалт гуйсан. Торгох ялаар шийтгэж өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ...”

Харин хохирогч ийн мэдүүлжээ.

“... Би 2024 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 02 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЗУ” гэдэг нэртэй шөнийн клубийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлалтай “Си Юу” гэдэг нэртэй дэлгүүр орох явж байхад өмнөөс олноо ““Секццагаан богд” гэдэг нэршилтэй дуучин нэлээд олон хүмүүстэй ирж байсан. Бидний хажуугаар зөрөхдөө тэр хүмүүс бүгдээрээ намайг мөрлөөд гарахад нь  бухимдсандаа “Өө янхан бэ” гээд санаандгүй хэлчихсэн юм. Тэгсэн чинь артист нэр нь “Секццагаан богд”  гэдэг дуучин намайг “Чи намайг янхан гэж хэллээ” гэж уурлаад шууд дагз руу  гараараа нэг удаа цохисон. Эргээд хартал дахиад миний нүүр рүү нэг цохисон. Нэг найз нь хажуу талаас чих рүү цохисон. Би ухраад “чамайг янхан гэж хэлээгүй” гэхэд зодох гээд дайраад байсан. Зугтаад ТҮЦ-ний тэнд очиход бас нэг найз нь ирээд цохисон. Би тонгойгоод нүүрээ дарахад бөөнөөрөө шаагилдаж ирээд хэд хэдэн удаа цохисон. Газар унахад  ямар байсан ч  артист нэр нь “Секццагаан богд”  гэдэг дуучин маш олон удаа цохисон. Удалгүй цагдаа ирсэн. Тэгээд артист нэр нь “Секццагаан богд”  гэдэг дуучин залуу бид хоёрыг цагдаагийн машинд суулгаад аваад явсан. Машин дотор “Секццагаан богд”  гэдэг нэртэй дуучин намайг “Чам шиг золбин гуйлгачинг бол би ганцаараа л зодно, би бол чамайг хаана ч ална, хоёулаа одоо буугаад дахиад зодолдъё, чамтай бол ингэж л харьцана, золбин гуйлгачин минь” гэж доромжилсон. Цагдаагийн хэлтэс дээр ирээд  машинаас буухад дахиад миний хамар руу цохиж гэмтэл учруулсан...”

“Сэгсцагаанбогд”-ын найз гэрчээр ийн мэдүүлжээ

“... Бид 02 цагийн орчим Хүүхдийн зуу ороод Гантулга, Өлзий, Давааням гуравтай уулзаад Zu нэртэй клубд орсон. Тэндээсээ гараад цирк руу явж байсан байх гэж санаж байна. Би Гантулгын яг хажууд явж байсан бөгөөд 4-5 залуу хажуугаар өнгөрөхдөө нэг нь Гантулгыг “нөгөө янхан чинь явж байна” гэж хэлсэн. Тэгэхэд Гантулга  эргэж хараад янхан гэж хэлсэн залууг татаж ирээд толгойгоороо нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн. Барилцаад авахад нь Гантулгыг салгаад олон хүмүүс бужигнасан. Тэгтэл  ойрхон явж байсан цагдаа нар ирээд Гантулгыг нөгөө мөргүүлсэн залуутай цуг машинд суулгаад аваад явсан ...”

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь  хохирогчид эмчилгээний болон сэтгэцэд учирсан хохиролд нийт 20 сая төгрөг төлжээ. Шүүх артист, комедиан, лекторийг  сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ