Оросын Төрийн Думын депутатууд хилээр аятай, тухтай зорчих асуудлаар Монголд зөвлөлдөв

Оросын Төрийн Думын Дэд дарга Шолбан Кара-Оол, депутат Вячеслав Дамдинцурынов нар Хиагт дахь улс хоорондын авто тээврийн хилийн боомтод ажлын зөвлөгөөн хийжээ.
Хууль тогтоогчид хил, гаалийн албаныхантай тус авто тээврийн шалган нэвтрүүлэх төвийн ажлын онцлогийн талаар хэлэлцсэн байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшинтэй уулзах үеэрээ “хил гарахад олон цаг зарцуулдаг үзлэг шалгалтын нарийн төвөгтэй журамтай холбоотой хилийн боомтын ажлын ажлыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа талаар ярилцсан” гэдгээ ОХУ-ын Төрийн Думын Дэд дарга энэ үеэр сонордуулсан байна.
“Тулгамдсан, бодитой байгаа асуудлыг шийдүүлэхийн тулд өөрсдийн талын удирдлагад мэдээллийг дамжуулан тус дөхөм үзүүлнэ гэдгээ би Элчин сайдад амалсан” гэдгээ тэрбээр өгүүлжээ.
Үндэсний аюулгүй байдлын асуудал бол мэдээж бидний нэн тэргүүний хэрэг боловч хууль дэг ёсыг дээдэлдэг иргэд хилээр гарахдаа нэмэлт саад бэрхшээлд өртөх ёсгүй. "Харилцааны соёл, баримт бичгийн шалгалтыг оновчтой болгохтой холбоотой маш олон асуулт гарч ирдэг" гэж Вячеслав Дамдинцурунов хэлэв.
Ойрын хугацаанд Хиагт дахь олон улсын шалган нэвтрүүлэх боомтод ачааны автомашиныг шалган нэвтрүүлэх 24 цагийн ажиллагаатай цэг туршилтын горимоор ажиллаж эхэлнэ гэдгийг тэрбээр онцолжээ.
Хилээр тав тухтай нэвтрүүлдэг болох тухай яриа Улаанбаатарт үргэлжилж, депутатууд Монголын УИХ-ын гишүүд болон ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков нартай уулзалт хийв.
“Тува, Буриад бол Оросын Монголтой хамгийн ойр хилийн бүс нутгууд. Бид онцгой харилцаатай. Эрт дээр үеэс бид оюун санааны хувьд ойр дотно байсан, бидний өвөг дээдэс, соёлын гарал үүсэл гээд олон нийтлэг зүйл байдаг. Тиймээс ч бид ийнхүү ээлжит удаагаа уулзаж, харилцаа холбоогоо өрнүүлж байгаадаа баяртай байна. Бид эдийн засгийн коридор, хамтын ажиллагааны дэд бүтцийн нөхцөл, зам талбайн бүтээн байгуулалт, хил орчмын бүс нутгийг хөгжүүлэх, хамтарсан үзэсгэлэн худалдааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчид болон зорчигчдод таатай нөхцөл бүрдүүлэх зэрэг олон сэдвээр ярилцлаа. Төрийн Думын удирдлага Монгол Улсыг хүндэтгэх хатуу байр суурьтай байдаг талаар ярилаа. Мөн цаашдын харилцааг хөгжүүлэх талаар ОХУ-ын парламентын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ” гэж Кара-Оол ярилаа.
"Хил нэвтрэхэд инээмсэглэл, сайхан сэтгэлээр угтан, аливаа шалгалтад хамгийн бага цагийг зарцуулдаг байх ёстой” гэж депутат Дамдинцурунов хэлжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
202.9.46.87
MASH UDAAN ZALXUU XOIROG BUDUULEG XANDDAG
Төстэй мэдээ