
Үндэсний аудитын газрын дарга солигдож, "Эрдэнэс Монгол"-ын захирлаар ажиллаж байсан Наранцогт очих гэнэ. Үндэсний аудитын даргаар ажиллаж байсан, албан тушаалын одтой Д.Загджавын хаачих нь тодорхойгүй. Тэрбээр Хан-уул дүүргийн Засаг дарга, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан. Мөн 2008 онд МАХН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож 4 жил ажилласан. Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж, 2017 оны 3 сарын 15-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилогдсон. Улмаар 2020 оны 7 сарын 22-нд Шүүхийн Шийдвэр Биелүүлэх Ерөнхий Газрын даргаар томилогдон, 2022 оны 7 сарын 8-нд Бригадын генерал цол хүртжээ.
Түүнийг даргаар ажиллаж байх үед цагдан хорих газраас хоригдлууд оргох, хоригдож байсан хүн нас барсан, мөн шүүхийн шийдвэрийн ажилтан цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх олон зөрчил гарсан тул 2022 оны 11 сарын 2-нд түүнийг чөлөөлжээ. Харин 2023 оны 12 сарын 28-нд Үндэсний Аудитын Газрын Ерөнхий Аудиторын орлогчоор томилогдож, удалгүй жинхэлсэн. Одоо хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж ажлаа өгөх бололтой...
