
MCS, Женко хоёрын тэмцэл туйлдаа хүрч, гурван үсэгтэй компани хариу арга хэмжээ авч, "цохилт" өглөө. Ингэхдээ хэвлэлээр ховорхон гардаг, гурван үсэгтэй компанийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал лайв, С.Жавхлангийн хэлдгээр шууд харалцаан хийлээ. Энэ үеэр Ж.Оджаргал үхрийн фермийн өмнө ажилтантайгаа ярьж, цаана нь үнээ мөөрч байлаа. Зарим нь үхэр монголчууд мөөрөлдөж л байдаг гэсэн санаагаар хийлээ гэж эгдүүцэж, зарим нь Монгол хүн сайхан даа үхэр малын өмнө лайв хийлээ гэж баясав. Бүр MCS-ийн үхрийн фермээс мах сүү авна, хаана байдаг юм бол гэж хөөрцөглөв. Гэтэл тэр үнээний ферм Монголд биш Америкт, Ж.Оджаргал захирал өвөө болж, Америкт мэндэлсэн ачаа үзэхээр Америкт хэсэг хугацаанд байсан, энэ үеэрээ лайв хийсэн, одоо эх орондоо ирчихсэн гэлцэж байна.