Дуучин Ө.Уянга данс андуурч 1 сая төгрөг хийсэн залуугийн мөнгийг өгөхгүй "луу унжиж" байна

Сонгодог урлагийн дуучид бүжигчдийг сонгогдсон, бурхнаас илгээгдсэн сайхан хүмүүс гэж хүндэлж, Дуурийн театрыг урлагийн Алтан сүм хэмээн дээдэлдэг. Тэр тусмаа МУГЖ дуучин Ө.Уянгыг алтан гургалдай шиг хоолойтой, сайхан дуучин гэж ард түмэн хүндэлдэг. Гэтэл МУГЖ Ө.Уянга данс андуурч гүйлгээ хийсэн 1 сая төгрөгийг буцааж өгөхгүй 3 сар шахам гүрийж, сайхан нэрэндээ сэв суулгаж байгаа бололтой. Саяхан энэ тухай МУГЖ Ө.Уянга өөрөө цахим хуудастаа бичсэн ч удалгүй устгав. Аргагүй биз, иргэд данс андуурч шилжүүлсэн мөнгийг буцааж өгөөч хэмээн сөрөг сэтгэгдлээр "булсан" хойно. Нэгэнт өөрийн мөнгө биш, хичнээн андуурч хийсэн ч гэсэн буцааж өгөх нь хүний ухамсар биз ээ.
Нэг жишээ хэлэхэд саяхан хөлдөөгч засварчин дуудахдаа дуудлагын үнэ 20000 төгрөг шилжүүлэх ёстой ч андуурч 200 мянган төгрөг шилжүүлсэн. Нөгөө засварчин залуу буцаагаад 180 мянган төгрөг шилжүүлсэн билээ. Үнэхээр авъяас чадвар, цол зэрэг, алдар хүнддээ биш, хувь хүний ухаан, хүнлэг чанар, ёс зүй, ухамсраас их зүйл шалтгаалах юм даа...

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hmm
1 хоногийн өмнө
66.181.182.126
Teneg hun shig l ym bichij hunii ymiig awaad hergelchihsen ch geh shig !! Hunii mongiig ogoochee!! Ter hunii emchilgeenii ch mongo ym biluu?
Төстэй мэдээ