alim.mn | 2025.04.19
Ж.Чинбүрэн гишүүн эрүүл мэндийн салбараар улстөржихөө, хувийн эмнэлэгт хатуу хойд эцэг шиг хандахаа болих хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн төрд эрүүл мэндийн салбарыг төлөөлж суугаа эрхэм гишүүний нэг. Бүр 2 дахиа сонгогдсон, энэ салбарын асуудао хамгийн их хамаатай хүний нэг. Түүнийг парламентын гишүүн болоход эмч мэргэжил нь, эрүүл мэндийн салбар нь маш том түлхэц болж өгсөн нь мэдээж.  Харамсалтай нь Ж.Чинбүрэн эмч юм бол бол эрүүл мэндийн салбарын нэрийг барьж улстөрждөг боллоо. Бүр сүүлдээ цэнхэр дэлгэцээр хэдэн муусайн эмнэлгээ төр, хувийнхаар нь ялгаварлаад сууж байна. Энэ гишүүн хувийн эмнэлэгт хатуу хойд эцэг шиг ханддаг бололтой. Экс гишүүн М.Билэгтийг Хавдрын хувийн эмнэлэг барихад боож хясаж. "чангаллаа". Хүмүүс мартаагүй байгаа. Гэтэл саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо "Улсын эмнэлгүүд хамаг ачааг нь үүрч байхад ашигтай, амархан үйл ажиллагааг нь хувийн эмнэлэгт өгч байна. Адилхан ачааллыг нь үүрүүлэх хэрэгтэй” гэсэн нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлэв. Бүр тодруулбал, олон нийтэд таалагдахын тулд салбараа цлжтөржүүлж, улсын, хувийн гэж ялгаж зааглаж, алаг үзэж байх нь эмч хүний хувьд ч, Их хурлын гишүүний хувьд ч  зохимжгүй үйлдэл. Угаас эрүүл мэндийн салбар өөрөө онцлогтой. Тангараг өргөж эмч болж, дайснаа ч эмчлилнэ гэдэг. Гэтэл хувийн эмнэлгийг дайсан шиг үздэг төрийн түшээ байх гэж...

    Хэнбугай ч байсан энэ салбарын нэрийг хавчуулж, улстөржүүлж, попорч суух учиргүй, ингэх нь утгагүй юм. Ж.Чинбүрэн гишүүний хэлж буйгаар бол Хавдрын эмнэлгийг удирдаж байхад нь хувийн хэвшлийнхэн ачааллыг нь огт хуваалцаагүй, Монголын төр хавдартай дангаараа тэмцсэн гэж ойлгож болохоор байна. Гэхдээ ийм байх боломжгүйг захын хүн мэднэ. Төрийн эмнэлгийн хэдэн сарын оочер дугаарыг хүлээж чадахгүй өвчиндөө шаналсан хүмүүсийг хувийн эмнэлгүүд эхлээд тосо авч, аварч байна. Зарим нэг техник төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээ нь ч боломжийн гэдгийг өвдөж шаналж үзсэн хэн бүхэн мэднэ.. Өө хайвал хувь хувьсгалын аль алинаас нь л олдож таарна. Тэглээ гээд Их хурлын гишүүн хүн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хувийн хэвшил ачаа үүрэлцэхгүй, ашиг хараад сууна хэмээн зарлаж, тэнд ажиллаж адилхан л ард түмний эрүүл мэндийн төлөө зүтгэж буй мянга мянган эмч мэргэжилтнүүдийн хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэж, ялгаварлаж болмооргүй... Түмэн олон нүдтэй, чихтэй. Юутай ч нэрт сэтгүүлч Б.Ганчимэг Ж.Чинбүрэн гишүүнийг “Улсын хэдэн эмнэлгийн удирдлагыг ч өөрт таалагдсан, үгээрээ явдаг нөхдөөр тавих гэж улайрдаг. Үгээр нь явахгүй, бие даасан, өөрөөс нь хараат бус болохоор одоогийн сайдыг нүдүүлэх “юм”-ыг ч сайн зохион байгуулдаг. Бид мэднэ. Одоо болих хэрэгтэй. Залуучууд ажил хийг. Энэ салбарыг хэн нэгэн өөртөө “Ардын баатар”-ын малгай өмсгөж улстөрт гарч ирсэн, тэр эрчээрээ попорч явдаг, бодлого боловсруулагч гэдгээ ойлгодоггүй. Цагаан халадаа улс төрд зэвсэг болгодог нөхрийн хувийн аж ахуй биш шүү” хэмээн эгдүүцэж буй нь ч байна" гэсэн нь зүгээр нэг хэлсэн үг биш бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ