
Саруулсайханы Цэнгүүн 27-хон насандаа УИХ-ын гишүүн болж, олны анхааралд орлоо. Тэрбээр жагсаалтаар орж ирсэн ч часхийтэл үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэн 126 гишүүнээс эхний байрт багтах тод өнгөтэй гишүүн болжээ. Цэл залуухан царайлаг бүсгүйг "Янзага" гэж өхөөрдөн дуудаж, хувийн амьдралыг нь залуус ихэд сонирхдог. Чуулгандаа идэвхтэй суудаг С.Цэнгүүн болзох завгүй ч явж мэднэ. Гэхдээ сайхан бүсгүйг хов дагаж чимнэ гэж. УИХ-ын гишүүн С.Цэнгүүнийг "Mint" шөнийн цэнгээний газрын эзэн Нандинзүрхтэй хайр сэтгэлийн холбоотой, хамт амьдардаг гэж яригдсаар удлаа. Энэ яриа олны чихийг дэлдийлгэв.
Учир нь энэ Нандинзүрх УИХ-ын гишүүн П.Анужинтай амьдарч байсан, хоёр бага хүүгийнх нь эцэг. 2016 онд сүр дуулиантайхан нэг гэртээ орсон тэдний хамтын амьдрал тийм ахархан байсан гэж үү хэмээн хэрэгт дуртай улс гайхаж байна. Хачирхалтай нь энэ ярианд Цэнгүүн ч, Нандинзүрх ч, экс гишүүн Анужин ч тайлбар хийсэнгүй. Нэгэнт олны нүдэнд амьдардаг улс, олны яриагаар үүсээд буй тэдний хайр сэтгэлийн гурвалжин юу болж дуусахыг ца хугацаа харуулах биз ээ. Хуриманд уригдсан С.Цэнгүүн сүйт бүсгүйн цэцгийг гардан авсан нь гэрлэх дөхсөний дохио юу?