alim.mn | 2024.12.23
Г.Загдааг баривчлан хорьж, дөрвөн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ

"Зөв амьдрах ухаан” Төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг өчигдөр орой 19.00 цагт цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Саяхан иргэн Д.Халиунаа мэдээлэл хийж “Г.Загдаа намайг гурав хоног дараалж хүчирхийлж байсан. Дандаа хүүхдээр минь сүрдүүлж, заналхийлдэг байсан. Би худлаа зүйл ярьсан бол өөрөө хариуцлагаа хүлээнэ. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө” гэсэн. Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас Г.Загдаад хэрэг бүртгэл нээж, мэдүүлэг тайлбар авах хуудсыг хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас түүнийг албадан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. “Зөв амьдрах ухаан” ТББ-т эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн аж. "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаад иргэн Б-г зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт Г.Загдаа нь иргэн М-г зодсон,  мөн “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад дуудлагаар очсон төрийн албан хаагчийн биед халдсан хэрэгт нь Эрүүгийн хуульд зааснаар яллагдагчаар татан шалгаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ