alim.mn | 2025.08.27
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ спикер Д.Амарбаясгаланг МАН-ын дарга бол гэж шахжээ
Ардчилсан намын даргын "сунгаа" болж, ам түргэнтэйгээ хүүхнүүд нэр дэвшихээ зарлаад, сошиалд хувийн амьдрал, хөнжил гудсаа "сэвүүлж",  сэтгэлийн тэнхээгүй нялцгай эмэгтэй бол амиа хорлочихмоор хар мэдээ, сөрөг пиар явж байна. Хүүхнүүд хэрэлдээд нэмэргүй эцсийн эцэст эрэгтэй хүн АН-ын дарга болно гэх.
 Ардын намд нам гүм мэт боловч түүнээс дутуугүй, дотоод тэмцэл өрнөж буй.
Огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргаа өгөх нь тодорхой. УИХ, МАН-ын бүлгийн ажилд оролцохгүй, амар тайван ажин түжин яваа мэт боловч хөшигний ард тохироо явагдаж буй бололтой. Юутай ч Оюук, Д.Амарбаясгаланг "МАН-ын дарга бол, эсвэл Х.Нямбаатарыг болгоё" хэмээн шахсан тухай яриа Тусгаар тогтнолын ордны тамхины цэгээр явж байна.
Өнгөрсөн Бямба гарагт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий Сайд асан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Н.Алтаншагай, Х.Булгантуяа, А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, М.Ганхүлэг, Д.Ганмаа, С.Зулпхар, М.Мандхай, Ч.Номин, Ц.Идэрбат, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир тэргүүтэй УИХ-ын 20 орчим гишүүнтэй Архангай аймгийн Цэнхэр суманд уулзсан.
Энэ уулзалтын уулзалтад УИХ-ын 26 гишүүнээс гадна Булган аймгийн МАН-ын хороо, Өвөрхангай аймгийн МАН-ын хорооны удирдлагууд мөн оролцсон байна. Булган аймгийн МАН-ын хорооны удирдлагууд энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий Сайд асан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт "Манай аймгийг УИХ дахь намын бүлгийн даргатай болгосонд баярлалаа. Цаашдаа та нарыгаа намын түвшинд тултал нь дэмжинэ" гэх зэргээр талархлаа илэрхийлсэн гэнэ.
Уулзалтын гол зохион байгуулагч, Монгол Улсын Ерөнхий Сайд асан, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр УИХ-ын 26 гишүүнд хандан, "Бид хүчээ нэгтгэн, намын даргаа авч үлдэхгүй бол ах нар биднийг эрх мэдлийн тойргоос бүрмөсөн шахна. Та нар бол бүр УИХ-ын 2028 оны сонгуульд нэр дэвшиж чадах ч үгүй." гэжээ. Мөн УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ч.Номин нарыг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх асуудал босч мэднэ. Иймээс юуны өмнө энэ хоёр эмэгтэйгээ хамгаалж, авч үлдэх нь хамгийн чухал шүү гэх яриа ч өрнөсөн байна. Э
 Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандан, "Миний найз үеэ төлөөлж, МАН-ын дарга болох хэрэгтэй. Энэ бол чиний эрх ашиг төдий бус үеийнхний чинь дуудлага, хамтын эрх ашиг шүү. Эсвэл бүр болохгүй бол Х.Нямбаатарыг МАН-ын дарга болгоё" гэсэн тухай яриа гарч байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ