Хувиараа такси үйлчилгээнд явдаг, 41 настай Г.Гуранз нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай О.Б-гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, мөн тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, цаасны хутга хэрэглэн өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгтээ 17 жилийн хорих ял авчээ. Болсон явдлын өгүүлэхэд тухайн өдөр хохирогч охин нь өдрийн 14 цагийн үед Дарь Эхийн шинэ замын хажууд гэр рүүгээ өгсдөг гудамжаар харихаар явж байжээ. Энэ үед араас нь суудлын жижиг машин ирж жолооч нь “дөхүүлээд өгье” гээд суулгажээ. Гэрийн гадаа ирээд буух гэтэл хоёр хаалга нь түгжээтэй байжээ. Машин шууд хөдлөн гэрийнх нь хажуу талаар өнгөрөөд уул өөд өгсөхөд охин айж цонх хаалгыг нь цохижээ. Энэ үед жолооч эргэн харан нүүрэн тус газар нь хамраас нь цус гартал 4-5 удаа цохижээ. Цус гарахад “май энүүгээр арч” гээд элгэн алчуур өгчээ. Охины утас дуугарч ээж нь залгасан байсанд жолооч булаан авч урдаа тавьжээ. Машин цааш хөдлөн гэр хороолол дундуур явсаар нэгэн мухар гудамжинд ороод зогжээ. Гаж донтон “ах нь ганц харчихая” гээд өмдийг нь хүчээр тайлах гэжээ. Охин эсэргүүцсэнд “хэрэв харуулахгүй бол чамайг зарчихна шүү” гэж айлгаад тайлуулсан байна. Хувцсыг нь тайлуулсаны дараа “чиний хөх ургасан юм уу” гээд асуугаад бэлэг эрхтнийг нь оролджээ. Тэгээд цагаан өнгийн дэлгэц нь хагарчихсан гар утсаараа нүцгэн зургийг авч бичлэг хийсэн байна. Мөн цүнхийг нь онгойлгоод дэвтрийн хаягны зургийг авчээ. Үүний дараа “би чиний зургийг авчихсан байгаа, чи хэрвээ цагдаад мэдэгдэх юм бол энэ зурагнуудыг чинь фейсбүүкт тавьж, нэр хүндийг чинь гутаана” гэж сүрдүүлжээ. Эцэст нь охины хувцсыг өмсүүлээд цаасны хутга гарган “чи машины дугаар харж болохгүй шүү, болсон явдлын талаар цагдаад хэлэх юм бол би чамайг хаанаас ч олоод нүдийг чинь ухаад хоолойг чинь хэрчинэ” гэж сүрдүүлээд охиныг шонгийн мод хүртэл эргэж харалгүй явуулаад дараа нь өөрөө хэргийн газраас зугтжээ. Охин болсон явдлыг ээждээ хэлсэн агаад тэр дор нь цагдаад хандсанаар гаж донтонг баривчилжээ.