alim.mn | 2025.11.18
Монголын сайхан хос М.Халиун, С.Насантулга хоёр салжээ

"Камертон"-ы Ганаагийн эхнэр М.Халиуныг 25 дугаар суваг телевизэд хөтлөгч байсан "жижиг" Халиун гэдгээр нь үеийнх нь залуус андахгүй. Яруу найрагч, "Тань руу нүүж явна" киноны гол дүр Гэрэлийн охин М.Халиун анхны нөхөр Л.Ган-Эрдэнээс салж, С.Насантулга гэх залуутай 10 шахам жил амьдарч хүүхэдтэй болсон. Хатуулаг өндөртэй ундааны соёлтой хэрэглээг сурталчилсан "Сирм" компаниар овоглосон С.Насантулга, "Жижиг" Халиун хоёр туурга тусгаарлаж, тус тусын зам мөрийг хөөсөн сурагтай. Монголын сайхан хос Насантулга, Халиун хоёр хэсэг хугацаанд холын харилцаатай байсан. Сингапуртай хамтарсан бизнес эрхэлдэг М.Халиун нь Сингапур улсад удаан хугацааны турш амьдарч байгаа бол С.Насантулга нь Монголдоо ажиллаж амьдарч байгаа. Энэ холын харилцаа хосын харилцаанд ан цав гаргахад хүргэсэн бололтой. Хоёулаа өндөр боловсролтой, гэр бүлийн хүмүүжил сайтай болохоор  тусдаа амьдарч байгаад эв найрамдалтай хоёр тийшээ болохоор шийдсэн гэх яриа гарч байна. Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг орчлон гэж...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Surag sonsogch alim.mn
2 цагийн өмнө
202.55.188.86
Suragtai bn
Зочин
1 цагийн өмнө
66.181.186.86
Тэнэг хүүхэн
Зочин
1 цагийн өмнө
66.181.186.86
Тэнэг хүүхэн
Төстэй мэдээ