Хүнгүй Хүннү хотод 2,9 тэрбум төгрөг зарцуулжээ
Уулгүй талд
Усгүй цөлд
Хүнсгүй ноён
Сүнсгүй цэрэг
Цусгүй байлдана гэдэг болоод байна. Хүннү гэж хот байгуулна гэж хөөрцөглөөд байгаа. Урьд Майдар хот байгуулна гэж яалаа даа. Улстөрчид цаасан макетаар мөнгө идэж сурсан бол хот байгуулна гэж том амлаад зэрэглээ болгон мөнгө "цохиж" байна. Хүннү хэмээх байшингүй, хүнгүй Хотод захирагч томилоод нэг жилд 2.9 тэрбум зарцуулж байна. Хүннү хотын захирагч нь Соёлын дэд сайд асан М.Батбаяр. Байгуулагдаагүй хотын захирагчаар томилогдсон М.Батбаяр тавилга, тоног төхөөрөмж авахаар 422 сая төгрөгийн тендер зарласан байна. Улс нь утаа униартаа умбан, хүүхдүүд нь сургууль цэцэрлэггүй, хөгшчүүд нь гол зогоох төдийн мөнгөөр чадан ядан амь зууж, хагас өлсгөлөн явахад улстөрчид нь энэ мэтээр мөнгө угааж байгаад "непалдуулав" аа...a
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
