Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал асан Т.Батсүх, Архангайн аймгийн Засаг дарга асан Ц.Мөнхнасан, мөн ИТХ-ын дарга асанБ.Өсөхбаяр нарын холбогдсон 15 гаруй үйлдэлтэй эрх мэдлээ мэтрүүлсэн, өөртөө болон бусдад давуу байдал учруулсан, дээр нь зодооны гэх хэрэг долоо дахь жилдээ сунжирч явна. Асангуудын хэрэгт Архайнгайгаас төрсөн улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн алдрыг тэмдэглэн 2018 онд нутгийн зөвлөлөөс нь өгсөн гэх 20 сая төгрөгний ул мөр тод “бичигджээ”. Энэ мөр УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатаар дайраад өнгөрсөн байна. Мөн Архангайд огт хамаагүй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын дүү Төгсөө бэлэн мөнгө барьж яваад “татагдаад” оржээ. Эхэндээ 20 сая гэж яригдаад дараа нь 10 болсон гэх энэ мөнгөний эх үүсвэр нь “Алтай гоулд” компаниас гарчээ. Энэ компани Архангайн ЗДТГ-тай 100 сая төгрөгийн нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсан агаад захирал Ц. Мягмардорж руу нь аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан залган “...аймаг орон нутгаа сурталчлах гээд нэг байгууллагатай гэрээ хийсэн чинь мөнгөө нэхээд байна...” гээд 10 саяыг Монголын Үндэсний сайтуудын нэгдсэн холбоо ТББ руу хийлгэжээ. Дараа нь Засаг даргын туслах залгаад Полоожий гэдэг хүний данс руу 20 сая төгрөг хийлгүүлсэн гэнэ. Ахин залгаад Ашидбаяр гэх хүний данс руу 20, Солонгын данс руу 10 сая гэх мэтээр дандаа хувь хүний данс руу шилжүүлсээр нийгмийн хариуцлагын гэрээний 100 саяа бүрэн авчээ. Дээрхи мөнгөний нэлээд хэсэг “Гурван тамир” компаний захирал Ж.Нэргүйн хэлсэн данс руу шилжигджээ. Энэ мэтчилэн явсаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын жолоочийн найзын данс руу орсон байна.
Ж.Мөнхбатын жолооч ийн мэдүүлжээ.
Арслан ч мөнгө авсанаа баталжээ.
Архангайн нутгийн зөвлөл аймгаасаа төрсөн арсландаа машин бэлэглэсэн агаад машины эзэн ийн мэдүүлжээ.
Ийнхүү арслангийн машины мөнгө аймгийн дансанд орох ёстой нийгмийн хариуцлагын гэрээний мөнгөнөөс “зохицуулагдсан” гэнэ. Мөрдөгчид тухайн үед Архангай аймгийн ЗДТГ-ын санхүүгийн хэлтэст ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авчээ.
Дараагийн удаад Архангайн засаг дарга асан Ц.Мөнхнасан, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал асан Т.Батсүх нарын зодооны тухай хүргэнэ.
