408136 ширхэг буюу нэг бүр нь 44000 төгрөгийн үнэ бүхий нийт 17-18 тэрбум төгрөгийн Онцгой албан татварын тэмдэгтүүдийг хилээр нэвтрүүлэхийг завдав
Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн байцаагч Отгонбаяр болон улсын байцаагч Баярцогт нар нь 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд дэх гаалийн газрын “АЗШНЦ-1” дэх гаалийн хяналтын бүсийн орох чиглэлд зорчин явж байсан Монгол Улсын иргэн А.Г Эрээн-Улаанбаатар чиглэлийн 41...УНЗ улсын дугаартай автобусны багаж хэсэгт нуун байрлуулсан цаасан хайрцагтай сэжиг бүхий ачааг нягтлан шалгахад Онцгой Албан Татварын Тэмдгийн Тухай хууль зөрчсөн 2 цаасан хайрцагтай 12 боодол дотроо 68 хуйлаастай буюу 408136 ширхэг буюу нэг бүр нь 44000 төгрөгийн үнэ бүхий нийт 17-18 тэрбум төгрөгийн Онцгой албан татварын тэмдэгт улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Зөвхөн Монгол улсад үйлдвэрлэхээр хуулинд заасан, нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож их хэмжээний татвараас зайлхийх зохион байгуулалттай үйлдэлд хүнд цохилт өгсөн байна. Энэхүү хэргийг нягтлан шалгаж байгаа тул мэдээллийг нууцалж байгаа юм байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
