alim.mn | 2026.01.07
БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга асан Д.Баярмандах нягтлантайгаа нийлж барьцааны 50 сая воноос 20 саяыг нь халаасалсан ХЭРГЭЭС ...

Солонгос дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга асан Д.Баярмандахын ажлын байран дээрээ ажилдтнуудтайгаа архидсан нь энэ хэргийн дэргэд өчүүхэн зүйл аж. Тус төв Сөул хотын 320 SWB барилгын 6, 9 дүгээр давхрын 185 м.кв байрыг оффисын зориулалттайгаар түрээслэдэг байжээ. Түрээсийг гэрээг дарга Д.Баярмандах нь  “Sungwoo F&I Co.,Ltd” компанийн гүйцэтгэх захирал Жон Юн Гю-тай байгуулсан аж. “Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ”-ний дагуу барьцааны 50 сая вон буюу 124,000,000 төгрөгийг түрээслэгчид шилжүүлсэн. Тэгвэл 2021 оны 2-р сарын 1-нд даргатан барьцааны мөнгөнөөс 20 сая вон буюу тухайн үеийн ханшаар 49,6 сая төгрөгийг төвийнхөө өөр банкны дансанд шилжүүлэн авчээ. Тэр мөнгөнөөсөө 15 сая вон буюу 37,2 сая төгрөгийг өөртөө, таван сая вон буюу 12,4 сая төгрөгийг нь нягтлан бодогч Я.Гармаад өгсөн гэж яллагджээ. Түүнээс гадна ажлын байрны шаардлагад тэнцэхгүй иргэн Ц.Эрдэнэцэцэгийг хууль бус тушаалаар нийгмийн даатгалын орлого, сангийн тайлан хариуцсан албан тушаалтны албан тушаалд томилсон нь илэрчээ. Тухайн иргэн нь хоёр жил ажиллаад 56 сая вон буюу 140,8 сая төгрөгийн цалин авсаныг нь төвд учруулсан хохирол гэж үзсэн. Төвийн экс даргатан гэм буруугаа бүрэн хүлээж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Шүүх Д.Баярмандахыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж 10 сая төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ