alim.mn | 2026.01.07
Ж.Алдаржавхлан ингэж өөрийгөө болгож явахад Хан-Уул дүүргийн ажил ард хаягджээ
Эв нэгдэлтэй 100 гаруй жилийн түүхтэй ууган нам өнгөрсөн намар түүхэндээ байгаагүйгээр бужигнав. Үүнд олон гишүүд нь буруугүй, харин нүүрсний хулгайчидтай нийлсэн гэх хэдэн хурга төлгөн дарга нарын буруу их бий. Тэдний нэг нь Жуковын Алдаржавхлан...
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланг хаяа хандлага тун тааруу, хүний мөсгүй хүний гараар могой бариулахдаа мэргэшсэн гэх яриа бий. Анх Хан-Уул дүүргийн Засаг дарга болохдоо тухайн үeийн Eрөнхий сайд Ж.Эрдэнэбатад нохой шиг зүтгээд Засаг ноёны суудалд заларчээ. Дараа нь Ж.Эрдэнэбат шүүхийн хаалга татаж асуудалд ороход нь хаясан. Удалгүй Н.Номтойбаярт наалдаж, бас л асуудалд холбогдож, орон шоронд явахад бас л орхисон...
Угаасаа даргад тал сайн засдаг зальтай Алдаржавхлан Хотын үe үeийн дарга нартай сүжирч ирсэн. Тэр зангаараа Су. Батболд, С.Амарсайхан, Д.Сумъяабазарт сүжирч, сүйд майд болж нэг хэсэг явсан гэдэг. Д.Сумъяабазар ногоон автобусны хэргээс болж унахад сурсан зангаараа мөн л орхижээ. Сүүлийн хэдэн жил өвчин зовлонгоороо шалтаглаж, намын олон дарга нарт байнга өрөвдүүлэх арга мэх хэрэглэж явсаар арай гэж гишүүн болсон. Одоо Хотын дарга Х.Нямбаатарт наалдаж явна гэнэ.
Ж.Алдаржавхлан ингэж өөрийгөө болгож явахад дүүргийн ажил ард хаягджээ.
Хан-Уул дүүрэг социализмын үеэс ДНБ-ий 90 хувийг хангадаг дүүрэг байсан. Ажилчны район гэж алдартай, тухайн үeийн гол хөдөлгөгч хүч том үйлдвэрүүдтэй, олон ажилчид, бүр онцгой гавшгайч сайн ажилчин мэргэжилтэн олонтой газар. Одоо ч Монголын томоохон бизнес, баялаг бүтээгчид төвлөрч ажиллаж амьдардаг.
Хан-Уул дүүргийн 60 жил энэ онд тохиолоо. Тус Дүүргийнхэн юу ч мэдсэнгүй өнгөрчээ.
Гэтэл хамт 60 жилийн ойгоо тэмдэглэсэн Баянзүрх, Баянгол дүүрэг, Сүхбаатар дүүрэг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, түүхт ойгоо иргэдтэйгээ ёслол төгөлдөр нижгэр тэмдэглэж өнгөрүүлсэн.
Харин Ж. Алдаржавхлан гэгч “хар мөр”-тэй, сайдын суудал мөрөөдөж, Засгийн газрыг хууль бусаар огцруулахаар санаархан бүтэлгүй улс төр хийж, намын удирдлага болон бусад хүний нүүр харах эрхгүй шахам болсон этгээдийн балгаар Хан-Уул дүүргийн ой сум, багийн ойтой ч зүйрлэхгүйгээр даржин болж, төр засгаас үнэлүүлэх ёстой 60 жилийн нөр их хөдөлмөрөө Хан-Уулынхан үнэлүүлж чадсангүй хоосон хоцорчээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ