Ерөнхийлөгчийн сонгуулиас болж Д,Тогтохсүрэнг саатуулав уу?
Өчигдөр УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. 2018 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж, 2 удаа УИХ-д сонгогдсон ч 2024 оны УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон. МАН-ын томчууд болох Д.Тогтохсүрэн зэрэг улс унасан нь Өвөрхангайн суманд гарсан нөгөө аймшигтай, гайтай хүн амины хэрэгтэй холбоотой.
Д.Тогтохсүрэнг УИХ-д унасан даруйд буюу 2024 оны 8-р сар хуучнаар "Монголросцветмет" буюу “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилсон. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед энэ суудал дээр очсон хүн.
Д.Тогтохсүрэнг хамгийн хууль санаачлан батлуулсан, МАН-ын бүлгийг цул болгон зангидаж явсан гээд хүмүүс ам сайтай байдаг. Тэрбумаар тоологдох баячууд ихтэй УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд дундаа ядуу даржинд тооцогдоно. АТГ-т 2024 онд гаргаж өгсөн ХОМ-ийг харсан ч тэр. МАН-ын гишүүд дундаа тохитой томоотойд тооцогдох Д.Тогтохсүрэнг яаравчлан баривчилсан нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэх хардлага гарч байна.
Хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг нь харахад,
- Өөрийн орлого: 160 сая
- Гэр бүлийн орлого: 38 сая
- Нийтийн орон сууц нэг: 800 сая
- Адуу-4, Үхэр-5, Хонь-30, Ямаа-25: 15 сая
- Үнэт эдлэл: 10 сая
- Хадгаламж: 6.8 сая
- Зээл: 150 сая төгрөг байгаа юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
