alim.mn | 2026.04.30
Хүүхэд залуучуудын театр 30 тэрбумаар барьсан цоо шинэ байр, 5 тэрбумаар авсан тоног төхөөрөмжөө яачихаад СТӨ-нд тоглох гэж байгаа юм бэ?
Ковидын хаалттай үед, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санхүү төсвийн хаан, Соёлын сайд Ч.Номин "хатан" шахуу байхад Хүүхэд залуучуудын театрыг дахин барихаар болсон. Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн. Иргэд хөл хорионд байх үед шууд 30 тэрбумаар Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд залуучуудын театр барьж, 5 тэрбумаар тоног төхөөрөмж авч өгсөн билээ.   Даргаар нь "Шинэ үе" продакшны захирал Бооёо буюу МУГЖ Н.Ариунболдыг томилсон. Тус театрт тавьсан анхны уран бүтээл нь алдарт Дармын Батбаярын "Хайрыг хайрла" жүжиг. Түүнээс хойш сураг алдарлаа. Хүүхдийн жүжиг тавьж байгаа гэсэн тов гардаг ч түмний хүүхдэд хэр хүрдэг юм бол. Төвөөс түгжирч Сонгинохайрхан дүүрэгт жүжиг үзэх гэж очих хүүхэд, аав ээж байхгүй гэхэд алдахгүй. Харин Сонгинохайрхан дүүргийнхээ хүүхдэд хэр үзвэр үйлчилгээ үзүүлдэг юм бол доо?!
Хамгийн хачирхалтай нь цоо шинэ байртай Хүүхэд залуучуудын театр Соёлын төв өргөөнд жүжиг тоглоно гэсэн зар телевизээр "нүдэж" байх юм. Бүхэл бүтэн улсын төсвийн 30 тэрбум төгрөг зарж бариулсан будаг нгь ханхалсан шинэ театртаа жүжгээ тоглох нь яасан юм бэ?
  Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт бүрэн дуусаж, 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олон улсын стандартад нийцсэн, 850 хүний багтаамжтай шинэ театр албан ёсоор нээгдлээ. Хүүхэд, залуучуудын театрын шинэ барилга нь нийт 12900 мкв талбай, дуу бичлэгийн студи, видео студитэй гээд бялууртал сурталчилгаа явуулж байсан нь саяхан даа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ