alim.mn | 2026.05.01
По.Ганбаагийн "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал болох мөрөөдөл талаар болов уу?

Манай Монголын нүүрснээс нэг бол тэрбумтан, нэг бол ялтан төрж гардаг боллоо гэхэд хилсдэхгүй. Монголд нүүрсний хулгайч болбол алтны хулгайч, нинжагаас баян амьдарч байна. Нүүрстэй нэр нь холбогдсон хүмүүсийн нэг бол По хочтой Ганбаа. М.Ганбаатар Тавантолгой түлш компанийн захирал байсан. Тавантолгой түлш компанид сэтгүүлчид ирвэл нүүрсний агуулах руу гүйж ороод нүүрэндээ нүүрсний үртэс нялан  халтайлгаад, нэг их ажилсаг хүний дүр эсгэдэг гэсэн "онигоо" бий. "Духан дээрээ улаан таван хошуутай Ганбаа гарцаагүй манай талынх" гэж 60 тэрбумын бүлэглэл итгэдэг байсан. Хотын бүлэглэл хүчээ алдангуут хамгийн түрүүнд Хүүк дээр ирж наалдсан гэх. Одоо "Би ерөнхийлөгчийн хүн" гэж онгирч явдаг гэнэ. Саяхан "По" маань "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал, Хүүк болгоно гэж мөрөөдөн ярьсан тухай тамхины цэгээр яригдаад өнгөрсөн...

Агаарын бохирдлыг бууруулахаар Монгол Улс их ч мөнгө зарсан. Гэвч өвөл утаа хэвээрээ. Харин хавар зундаа мартагнадаг.

Тавантолгой түлш мөнгөөр туйлсны ганцхан баримт. По.Ганбаатар “Таван толгой түлш” компанийн захирал байхдаа 6 сая 900 мянган төгрөгөөр тамга хийлгэсэн босс . /Энэ мөнгө 2019 онд асар их мөнгө байлаа/. 

Таван толгой түлш ХХК нэг сард 2 тэрбум шахуу төгрөгөөр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах тендер зарласан байдаг. Үүнд 109,150,000 төгрөгөөр гурил будаа, мах 964,995,000 төгрөгөөр авна гэсэн. Зөвхөн мах авахад тэрбум төгрөгийн тендер зарладаг “Таван толгой түлш” ХХК аргагүй том хөлтэй хөдөлдөг нь тодорхой.  Өндөг авахаар 36 сая , хүнсний ногоо авахаар 9 сая 481 мянган төгрөгийн тендер зарласан байна лээ.

Ийм мөнгөнд "умбаж шумбаж" явсан По. Ганбаа НИТХ-ын гишүүн байсан, “Эсэргүү төлөөлөгч” ном гаргасан, албан тушаалын хуваарилалт, бялуу хуваалтаас хоцордоггүй. Тэрээр 2017 онд улаан малгай өмсөн, “Улаан малгайт” хөдөлгөөн өрнүүлж, нам шинэчлэгдэх ёстой гэж ярьж явсан ч Таван толгой түлш компаний захирал болоод таг мартсан хүн дээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ