alim.mn | 2024.12.23
Хятад иргэний 19 сая юанийн авлагыг “гаргуулсан” Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн экс мөрдөгч 8 сая төгрөгийн хахууль авчээ

Энэ нь цагдаа нарын холбогдсон хэргийн нэг нь юм. Хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан Ч.О нь хахууль өгөгч Н.Г -ийн “Я.Болдбаатараас 19.890.000 юанийг гаргуулан авах” гэсэн ашиг сонирхлын үүднээс Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.М-тай урьдчилан үгсэн тохиролцож, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад С, Х нарт нөлөөлж, мөнгийг гаргуулж өгнө хэмээн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, улмаар мөнгийг гаргуулж өгсний хариуд  нийт 8.000.000 төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ. Иргэн Я.Отгонбаатар нь Сүн Ли гэдэг хятад түншдээ 200 орчим сая төгрөгийн өртэй байжээ. Энэ мөнгөө өгөхгүй яваад байжээ. Ингээд Сун Ли нь Сун Хао гэдэг танилдаа 7-8  жил мөнгөө авч чадахгүй яваа  “зовлонгоо” ярьжээ. Танил нь найзынхаа асуудлыг Н.Ганхуяг гэдэг барилддаг байрын залууд ярьжээ. Тэрээр нотлох баримт байгаа бол хөөцөлдөөд үзье гэсэн байна. Ингээд Сунь Хаог дагуулан цагдаад очжээ. Энэ үеэр өнөөх Отгонбаатарыг анх удаагаа харжээ.  Түүнийг 2019 оны 5-р сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хятад иргэний гомдлын дагуу утасдаж дуудсан аж. Цагдаа дээр учирсан өртөн авлагатан нарыг нэгэн өндөр цагдаа хоорондоо яриад тохиролц гэсэн тул тэд гадаа гарч уулзжээ. Хуулийн байгууллагаар “хүч түрүүлж” байгааг төвөггүй гадарласан Отгонбаатар нь эхний ээлжинд 200 мянган юань төлөхөөр болжээ. Үлдсэнийг нь сар бүрд цувуулан төлөхөөр тохиролцжээ.  Ийнхүү хятад иргэний 200 сая төгрөгийн авлага барагдсан байна. Ч.О нь Б.М-д 700 мянган төгрөг өгчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ