“С1” телевизийн “Шоу биз” нэвтрүүлгийг хөтөлж явсан Б.Мөнхзул сураг алдарсан сайхан бүсгүйн тоонд оруулдаг. Б.Мөнхзул “Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөрийн хүү М.Мөнхтэнгэртэй гэр бүл хүүхэдтэй болж, нам гүмхэн амьдрах болсныг хүмүүс сайн мэднэ. Одоо шоу нэвтрүүлгийн хөтлөгч бүсгүйн хувийн амьдралд өөрчлөлт оржээ. Б.Мөнхзул МИАТ компанийн Коммер эрхэлсэн дэд захирал асан Ч.Хоролсүрэнгийн хүү Х.Мэгддоржтой хамт амьдарч эхэлжээ. Залуу хос удахгүй хүүхэдтэй болно.
Х.Мэгддорж өмнө нь Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “I loft” бааранд болсон зодоонд оролцон, баарны тааз руу буудаж танхайрсан. Согтуу залуус “Киви” хамтлагийн дуучин Агийг булаацалдан маргасан нь тодорхой болсон.
Х.Мэгддоржийн аав Ч.Хоросүрэн нэг үе хэвлэлээр их гарсан. МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нар нь 2008 оны 3-8 дугаар сард электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр хууль бусаар нийт 5 удаагийн үйлдлээр Хонг-Конг руу 291,708 ам.доллар буюу 338,447,181,36 төгрөгийг шилжүүлж онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. Харин дүүргийн 2 дугаар прокурорын газраас хяналт тавин ажиллаж төрд учруулсан 291,708 ам доллар буюу 338,447,181,36 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулсан байна.