alim.mn | 2024.12.22
Гэрээ зассан Асашёорюү төр түшилцэхээр зэхэж байна

“Хера Холдинг” ХХК-ийн захирал Хассуурийн Ганхуяг мэдээлэл хийж, АН-аас сонгуульд өрсөлдөхөөр 100 сая төгрөгөө төлсөн гишүүдийн нэрсийн жагсаалтыг ил болгосон билээ.  Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт надад бор дугтуйтай захидал, нэрсийн жагсаалтын хамт ирсэн. Уг захидлыг АН-ын гишүүд над руу явуулсан гэж би бодож байгаа. Мөн уг АН-ын гишүүд хэмээн бичсэн байсны зэрэгцээ захидалд 181 хүний нэрсийн жагсаалт байсан" гэсэн юм. Энэ үйлдлээс болж Хассуурийн Ганхуягийг "АН-ын Доржзодов" гэх болсон. Нэрс дунд  Н.Ганбат, А.Бакей, Я.Батсуурь, Д.Одхүү, П.Алтангэрэл, М.Зоригт, Х.Тэмүүжин, Сангийн сайд асан Б.Болор зэрэг өмнө нь УИХ-ын гишүүн болон Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс бий. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Асашёорюү Д.Дагвадорж, Кёкүшюзан Батбаяр, жүжигчин Ж.Баясгалан зэрэг урлаг, спортынхон ч байна. 

Асашёорюү Дагвадоржид нам дотроо нэлээн өрсөлдөөнтэй байх бололтой. Өвөрхангай аймагт нэр дэвшихээр өмгөөлөгч О.Алтангэрэл, "АПУ"-гийн Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, Б.Жаргал, экс гишүүн, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан Ч.Өнөрбаяр, ЕTV захирал Даваабаяр, Л.Бат-Орших зэрэг өрсөлдөгчид бий болж, 100 сая төгрөг намдаа тушаажээ. Асашёорюү Дагвадорж 2010 онд сумо бөхөөс зодог тайлж ирсэн. Энэ үеэр анхны эхнэрээсээ салж тусдаа амьдарч эхэлсэн юм. 10 жил гоонь эрийн амьдралаар амьдарсны эцэст 1994 онд төрсөн М.Отгонцэцэг гэдэг бүсгүйтэй гэрлэж, өнгөрсөн хавар охинтой болсон. Гэрээ зассан Аса Дагвадорж одоо төрөө түшилцэхээр УИХ-д нэр дэвшихээр бэлтгэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэн
4 жилийн өмнө
182.160.38.3
ОДоо болно доо. эх орондоо хайртай л юм бол чаддаг нь хийг. ямар зугаа цэнгэол биш заавал амьдралдаа гишүүн болж үзэх ёстой ч биш. чадахгүйг нь мэргэд нь мэдэж байгаашдээ. эх орноо битгий хоролдоо гуйж байна. хйаран цаг хугацаа. 4 жил тэнд сууж хорлоод юухэв дээ. давгаа ухаантай хүн чадахгүйгээ мэдэж байгаа байлгүй. чадалтай хүмүүс нь гараад 1 өдрийн өмнө ч болсон хөгжүүлээд яваг лдэ
Төстэй мэдээ