alim.mn | 2024.12.22
С.Эрдэнийн хүргэн УИХ-ын гишүүн болохоор яарч байна

Баянгол дүүргийн АН-ын дарга, ИТХ-ын дарга Г.Энхболд одоо УИХ-д нэр дэвшихээр тун их яарч өөрийгөө сануулж таниулах сурталчилгаагаа эхэлжээ. АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг тушаасан гэх хүн хүмүүсийн эхний ээлжинд нэр нь дурдагдсан. Тэрбээр өмнө нь 2012-2016 онд БГД-ийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Баянголд дүүрэгт "баавар" хүн. Учир нь Г.Энхболд нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн охин Э.Содгэрэлийн нөхөр юм. Тэрбээр анх С.Эрдэнийн жолооч хийж байхдаа даргынхаа охин Э.Содгэрэлд дурлаж, улмаар гэр бүл болсон гэж бичигддэг.  Хадам аавынхаа суганд хавчуулагдаж, С.Эрдэнийг Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга байх үед Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст байцаагч болсноор төрийн ажлын анхны гараа нь эхэлжээ. Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн дүүрэг, тойрог гэлцдэг. 2012-2016 онуудад Баянгол дүүргийн ИТХ 41 суудалтай байснаас  30 нь АН-ын буюу С.Эрдэнийн хамаарал бүхий хүмүүс байжээ. Дүүргийн ИТХ-д түүний охин Э. Содгэрэл, хүргэн Г.Энхболд, эхнэр Н.Нинжбадгар, хамаатнууд болох Б.Лхагвасүрэн, Б.Бурмаа, Нарангэрэл, Төмөрчөдөр, Д.Дэргэрбат, Б.Мөнгөсүрэн гэх хүмүүс байв. 2016-аас 2020 онд Баянгол дүүргийн ИТХ 41 суудалтай. Мөн л цөөнгүй нь мөнөөх АН-ын дарга С.Эрдэнийн ураг төрөл, үр хүүхдүүд нь байгаа юм. Удахгүй ургаараа УИХ-д суух санаатай бололтой.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ