alim.mn | 2024.12.22
Хэнтийн хурган дарга “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг завхруулсан жишээнээс ...

Хөдөө орон нутагт завхраад замхраад дуусдаг нэг ажил бол “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэжих хөтөлбөр” юм. Уг нь уг хөтөлбөрд хөдөлмөрийн чадвартай 15-39 насны хоёроос доошгүй гишүүнтэй өрхийг хамруулах учиртай. Хамруулахдаа 150 толгой хүртэл малтай бол таван сая, 150-200 толгой малтай бол дөрвөн сая төгрөгөөр мал худалдан авч өгдөг.  Гэтэл Хэнтий аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.Гэрэлтуяа, Бор-Өндөр сумы 6-р багийн засаг дарга асан С.Эрдэнээ, мөн сумын 5-р багийн Засаг дарга Ц.Түвшинбаяр нар нийлэн уг ажлыг замхруулаад хаяжээ. 6-р багийн Засаг дарга нь Ө.Бат-Эрдэнийг 2016, 2017 онд А дансгүй өөрийн нэр дээр мал тоолуулаагүй байхад А дансандаа 126 малтай гэж, мөн малчин Л.Энхтөрийг А дансандаа 2017 онд 305 мал тоолуулсан байхад 117 малтай гэж худал тоо, мэдээлэл, тодорхойлолт гаргажээ. Уг худал тодорхойлолтыг  ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга баталгаажуулсанаар дээрхи малчид тус бүрдээ 100 толгой мал авсан байна. 6-р багийн Засаг дарга нь мөн л хөтөлбөрт хамрагдах шаардлага хангаагүй Б.Нямтөгөлдөрийг малын А дансгүй, мал тоолуулаагүй байхад А дансандаа 143 малтай гэж хуурамч тоо, мэдээлэл, тодорхойлолт гарган ЗДТГ-ын Санхүүгийн албаны даргаар баталгаажуулан “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-өөс 100 толгой бог мал олгуулсан байна. Уг хөтөлбөрд хамрагдах малчдын анхан шатны баримтыг багийн Засаг дарга бүрдүүлж өгдөг тул тэд эрхээ ийнхүү хэтрүүлэн ашиглажээ. Мал авсан малчид дарга нарт мөнгө төгрөг, мал өгөөгүй гэж мэдүүлжээ.  Багийн засаг дарга эрхээ хэтрүүлсэн хэрэг мөн Баянмөнх сумын 1-р багт гарчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ