alim.mn | 2024.12.22
Харри, Меган хоёрыг хоол хүргэхэд үйлчлүүлэгч нь таньсангүй

Хунтайж Харри, эхнэр Меган Маркл нар хатан хааны гэр бүлийн гишүүн биш болоод яг 7 хонож байна. Харри, Меган Меркл хоёр Лос Анжелест нүүж очсон. Тэд цар тахлын эсрэг хөл хорионы үеэр буян үйлдэж, Лос Анжелесийн хүнд байдалтай байгаа иргэдийг хооллох болжээ. Тэд өвчтэй хүмүүст хоол хийж, хүргэж өгдөг "Angel Food" төсөлд сайн дурын ажил хийж байгаа гэнэ. Үйлчлүүлэгчид нь ихэнхдээ гэрээсээ гарч хоол авахад хэтэрхий хүнд өвчтэй хүмүүс байдаг аж. Ялангуяа цар тахал дэгдсэн энэ үед төслийнхний ажлын ачаалал эрчимтэй нэмэгдэж, өдөрт 70 хүртэл дуудлага ирэх болжээ. Иймд хоол хүргэгч, жолооч дутагдаж байгаа гэнэ. Энэ хэцүү үед Харри, Меган Меркл хоёр тус болсон гэж төслийн гүйцэтгэх захирал Ричард Аёуб хэвлэлд ярьжээ. Харри, Меган хоёр, гурван ч удаа сайн дурын ажил хийсэн байна. Тэднээр хоол хүргүүлсэн үйлчлүүлэгч саяхан болтол Английн хааны удмын ам бүл байсан хосыг хэн гэдгийг нь таниагүй гэнэ. Учир нь Харри, Меган хоёр дэндүү энгийн хувцасласан байжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ