alim.mn | 2024.12.22
П.Анужингийн дүү бусдын элгийг “цэвэрлэж” 55 сая төгрөг оллоо

П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг хөтөлж, хоол судлаач мэргэжлээрээ охид бүсгүйчүүдийг тураадаг гэж анх олонд танигдсан. Одоо хөтлөгчөөрөө түлхүү ажиллаж, төрсөн дүү П.Баясал нь охид бүсгүйчүүдийг тураах ажлыг нь гардан хийж байна. Төрсөн дүү нь мөн л хоол судлаач гэнэ. Хавар элгээ цэвэршүүлэхэд хамгийн тохиромжтой байдаг гэж П.Анужин, П.Баясал хоёр сурталчилдаг. Одоо элэг цэвэрлэх ажиллагаа эхэлж А, Б групп болгон бүртгэж эхэлжээ. А группт 300 гаруй хүн, Б группт 1000 гаруй хүмүүс бүртгүүлжээ. Бүртгэлийн хураамж 55 мянган төгрөг, элэг цэвэрлэх хоол хүнсийг 14 хоног хэрэглэнэ. Энэ тухай бүртгэхдээ зааж, цахимаар 14 хоногт 3-4 цагийн “лайв” хичээл хийдэг. Зөвхөн 1000 гаруй хүн бүртгүүлсэн Б групээсээ гэхэд 55 сая төгрөг олжээ.   Одоо В группын бүртгэл эхэлж, П.Баясал мөнгө сайн олох бололтой.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ