Таван хүнийг дэвсэлж алсан “Бин Ладен” гэдэг зэрлэг зааныг барьж аюулгүй болгожээ
Энэтхэгийн Ассам мужийн Голапара тойргийн Байгаль хамгаалах газар Ранжули гэдэг ширэнгэд догшин зангаасаа болж “Бин Ладен” гэдэг нэр авсан зэрлэг зааныг барих өргөн хэмжээний ажиллагааг нутгийн иргэд, сургуульт зааны туслалцаатай явуулжээ. Ажиллагаа тав хоног үргэлжилж зэрлэг заан гурван өдрийн турш зугтжээ. Эцэст нь сургуультай заанаар хоёр талаас нь хашиж хөлийг нь тушин унагаж барьжээ. “Бин Ладен” нь бүтэн жилийн турш тэр хавийн газрыг түйвээжээ. Таван тариачинг дэвсэлж алсанаас гадна тариалангийн талбай жимсний цэцэрлэг олныг сүйдэлсэн гэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ