Малайз Улсын Петалинг Жаяа хотын замын пост дээр ажиллаж байсан цагдаагийн алба хаагч Монгол Улсын иргэн хоёр бүсгүйг саатуулсны дараа зочид буудалд хорьж, хүчиндсэн хэрэг гарсныг мэдээл билээ. Тэгвэл, Селангор мужийн Эрүүгийн мөрдөн байцаах албаны дарга Фадзил Ахматын мэдээлснээр уг хэргийн сэжигтэн цагдаагийн албан хаагчийг цагдаагийн батлан даалтаар суллагдсан байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул түүнийг үргэлжлүүлэн саатуулах шаардлагагүй. Гэхдээ нягталж шалгах зарим зүйлс үлдсэн тул дараа долоо хоногт шийдвэр гарна гэж найдаж байна” гэжээ. Дөрөвдүгээр сарын 10-ны баасан гарагийн орой эмэгтэйчүүдийг саатуулсан бөгөөд дараа нь ойролцоох зочид буудалд хүчээр оруулан 24 цагийн турш хорьсон байжээ.
Петалинг Жаяа хотын цагдаагийн газар хэргийн мөрөөр шалгаж, бямба гарагийн оройн 9:30 цагийн орчимд зочид буудлаас 20 болон 33 настай хоёр монгол эмэгтэйг суллажээ. Хэргийг үйлдсэн гэх 30 орчим насны цагдаагийн албан хаагчийг өөр газраас баривчилсан юм.