Гималайн уулын өвөрт оршдог Бутан гэж 700,000 хvн амтай багахан улс бий. Буддын шашинтай, бүх ард тvмэн нь хайрлаж хүндэлдэг хаантай, хаант засаглалтай орон. Бутаныг Ванчиг овогтон 1907 оноос удирдан төр барьж байна. Одоо тавдугаар Жигмэдгэсэрнамжил хаан удирдаж байгаа. Эдүгээгийн хаан Жигмэд Гэсэр Намжилын аав, Бутаны 4-р хаан, Жигмэ Сэнгээ Ванчиг маш царайлаг, олон хүн хүндэтгэдэг хаан байжээ. Тэрбээр 1972-2006 онд хаан ширээнд заларч байсан, Бутаны хааныг шүтэн бишрэгчдийн клуб 1970-аад онд байсан бөгөөд Элвис Пресли, Брюс зэрэг дэлхийн супер одод 4-р хаан Жигме Сингье Вангчукийн (оросууд ингэж нэрлэдэг, Монголчууд Жигмэд Сэнгэ Ванчиг гэдэг, Төвдтэй төстэй нэртэй) шүтэн бишрэгчдийн клубэд байжээ. Ингээд бодоход аргагүй л харц булаасан сайхан хаан байж.
Тавдугаар хаан Жигмэдгэсэр намжил ч Бутаны ард тvмний хайрлаж хvндэлдэг залуу хаан. Бутаны хаан 2011 онд эгэл жирийн бvсгvйтэй гэрлэсэн. Хуримын ёслол эртний буддын ёс жаягаар тус орны хамгийн ариун шvтээн газар болох цайз сvмд болжээ. Хатан Жецун Пема хаанаас 10 насаар дүү. Хаан 2011 онд 31 насандаа гэрлэж, ард олноо баярлуулсан. Бутаны хаан Оксфордыг төгссөн, 2016 онд хааны угсаа залгамжлах хүү төржээ.
Ванчиг овогтон 1907 оноос төр барьж байгаа. Хэмжээлшгүй эрхт хаантай Бутан улс 2007 онд Үндсэн хуульт хаант улс болсон юм.
- Өргөн (1907–1926)
- Жигмэд (1926–1952)
- Жигмэддорж (1952–1972)
- Жигмэдсэнгэ (1972–2006)
- Жигмэдгэсэрнамжил (2006–одоо)