alim.mn | 2024.12.22
Саравчнаас олсон дэлхийн 1-р дайнд тулалдаж явсан цэргийн өдрийн тэмдэглэл 9 сая төгрөгөөр зарагджээ

Английн Дербишир гүнлэгийн Этволл хотын нэгэн иргэн хуучин саравчаа ухаж байгаад хайрцаган дундаас нэгэн дэвтэр олжээ. Үзтэл өдрийн тэмдэглэл агаад ямар нэгэн дайны тухай бичсэн байсанд судлаачид үзүүлжээ. Судлаачид уг дэвтрийг 104 жилийн өмнө буюу 1916 оны 6-р сарын 1-нээс 11-р сарын 16-ны хооронд Францын Соммед нэг талаас Англи, Франц нөгөө талаас Германы эзэнт гүрний хооронд болсон цус тулаанд оролцсон цэргийн өндөр үнэ хүрэхээр өдрийн тэмдэглэл болохыг хэлжээ. Дуудлага худалдаанд оруулбал доод тал нь 300-400 фунт элбэг хүрнэ гэнэ.  Энэ олдврын тухай сүүлийн 45 жилийн турш дэлхийн 1-р дайнд оролцогчдын өдрийн тэмдэглэл цуглуулж яваа Адриан Стивенсон дуулжээ. Тэрээр дуудлага худалдааны “Hansons” төвийн эзэн аж.

-Би Соммегийн тулааныг эхний өдрөөс нь эхлэн маш тодорхой сайн бичсэн өдрийн тэмдэглэлийг 45 жилийн турш гартаа барьж үзсэнгүй. Энэ олон арван жил хуучин саравчинд хэвтэж байсан гэхэд тун сайн байдалтай байгаа нь бурханы аврал биз. Тулааны өдөр тутмын үйл явдлыг бичсэн гэдгээрээ судалгааны тун чухал бас сонирхолтой хэрэглэгдэхүүн болох нь ойлгомжтой байна-

Өдрийн тэмдэглэл нь англи цэрэг Артур Эдвард Диггинсийх байжээ. Тухайн үед 20 настай байсан гэнэ. Цуглуулагчийн баталсанаар Соммед маш хурц ширүүн тулаан болсон тул өдрийн тэмдэглэл бичих цэрэг гарах бараг боломжгүй аж. Энэ тулаанд холбоотны 120 мянган цэрэг оролцсон ч давшилтйн эхний цагт гэхэд л 20 мянга нь алагдаж шархадсан. Одоогийн тооцоогоор 4,4 минут тутамд нэг цэрэг үхэж байсан агаад хоёр талаас нийтдээ сая гаруй цэрэг алдагдсан гэж үздэг.  Өдрийн тэмдэглэлийг 1916 оны 2-р сарын 13-нд эхэлж мөн оны 10-р сарын 11-нд дуусгажээ.  Артур тулааны аймшгийн хажуугаар хайрт бүсгүй Алисийнхээ тухай байнга бичиж байжээ.

-Өнөөдөр хайрт Алисаасаа захиа авлаа-

Цуглуулагч эхэндээ Артурыг дайнд алагдсан байх гэж таамаглажээ. Гэсэн ч архивын судалгаагаар дайнаас эсэн мэнд ирсэн төдийгүй хайрт бүсгүйтэйгээ гэрлэж үр хүүхэдтэй болжээ. Өдрийн тэмдэглэлийн эзэн нь тэмдэглэлийг олсон хүнтэй хамаатан садан болох нь мөн батлагджээ. Саяхан энэ өдрийн тэмдэглэл нь дуудлага худалдаагаар 2600 фунт буюу 9 сая төгрөгөөр зарагджээ.

Эх сурвалж : https://www.dailymail.co.uk/news/article-8142447/Battered-diary-recounting-horrors-Battle-Somme-fetches-26-000-Midlands-auction.html

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
FkmLA
3 жилийн өмнө
213.139.229.5
Drugs information leaflet. Drug Class. can i purchase cheap prednisone pills in USA. All about drugs. Read here. Everything news about medicine. Actual news about medicine. Best news about pills. 85f9fea
jcikekvlo
3 жилийн өмнө
113.72.123.183
Саравчнаас олсон дэлхийн 1-р дайнд тулалдаж явсан цэргийн өдрийн тэмдэглэл 9 сая төгрөгөөр зарагджээ ajcikekvlo [url=http://www.g4rn657ia6qer6jgq3550j96pv6h7t51s.org/]ujcikekvlo[/url] jcikekvlo http://www.g4rn657ia6qer6jgq3550j96pv6h7t51s.org/
crrkxhvind
2 жилийн өмнө
116.255.235.13
Саравчнаас олсон дэлхийн 1-р дайнд тулалдаж явсан цэргийн өдрийн тэмдэглэл 9 сая төгрөгөөр зарагджээ [url=http://www.grohvk8a5nxc9dk4q7495l903l29310ps.org/]ucrrkxhvind[/url] acrrkxhvind crrkxhvind http://www.grohvk8a5nxc9dk4q7495l903l29310ps.org/
Төстэй мэдээ