alim.mn | 2024.12.22
“АНЖЕЛИКА ЖЕНКО” ХАТАГТАЙ МЕРКУРИЙ ЗАХ ДЭЭР...

Төрийн тэргүүн Х.Баттулга Анжелика нэртэй местный орос бүсгүйтэй 10 гаруй жил амьдарч, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон ч ил гаргах нь үгүй.  Гэхдээ “алтан нарыг алгаараа хааж болдоггүй” болохоор Анжеликагийн зураг олонд ил болсоор байна. Анх 2004 оны цагаан сараар местны оросууд “Манай Анжелика” Монголын сенаторын эхнэр болсон гэж, хоёр бяцхан хүүхдээ алтан гинжээр гангалсан Анжелина ихэмсэг гэгч төрхөмдөө золгохоор ирж байсан гэдэг. Тэгвэл тэр Монгол сенатор нь “Женко” Баттулга болж таарсан. Уг гарал уулынхан буюу Чечень гаралтай Анжелика 1973 онд төрсөн, төрийн тэргүүнээс 10 насаар дүү.  Анжелика жинхэнэ орос эмэгтэйн ёсоор гал тогоо барьдаг. Гарынх нь банш, боршны амтыг амссан хүн болгон нь магтдаг. Анх Х.Баттулга, Анжелика хоёр “Жаргалан хотхон”-д гал голомтоо бадраасан ч Х.Баттулга гишүүний албан тушаал, эрх дарх нэмэгдэх хэрээр Анжеликагаа хөвгүүдтэй нь нууцалсаар ирсэн гэдэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн халуун өдрүүдэд Анжелика хэвлэлийнхний дуран камераас зугтаж, Сингапурт түр суурьшсан гэдэг. Сонгуулийн үеэр Х.Баттулгын том охин Б.Намуун Тэргүүн охины үүрэг гүйцэтгэсэн, аавынхаа арын албанд сайн ажилласан. Нэгэнт Х.Баттулга Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон болохоор айдгаа авдартаа хийсэн Анжелика хүүхдүүдээ дагуулсаар Монголдоо иржээ. Анх Анжеликагийн төрсөн дүүгийн зургийг сэтгүүлүүд андуурч гаргадаг байсан. Харин өнгөрсөн намар анхдагч гэдэг “Соронз” сэтгүүл аль хэдийнэ хэвлэлийнхээс “Анжелика Женко” нэр авсан Анжеликагийн гэгээн дүрийг олон нийтэд танилцуулсан. Монголын тэргүүн баян, бас дэлхийн аварга, Төрийн тэргүүн хүн Оросын мисстэй хамт амьдарч байгаа. Гял цал орос эхнэрээ олноос нуудаг гэсэн таамаглал өөрчлөгдөж, Анжелика энгийн эгэл жирийн бүсгүй, сайн ээж, сайн эхнэр гэдэг нь илт мэдэгдсэн даруухан бүсгүй байсан билээ.   Орос төрхөөс илүү монгол татар төрхтэй бүсгүй байсан нь бүр ч сайхан санагдсан байх. Нэгэнт маш нууц тэргүүн хатагтайгаа эчнээ таньдаг болсон монголчууд Анжеликаг Меркурий зах дээр хүнсээ цуглуулж явахад нь “папарациджээ”.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
66.181.185.122
чечен гэчихээд жинхэнэ орос эзэгтэй ч гэх шиг
Зочин
4 жилийн өмнө
139.5.218.230
Том гарын хүмүүс ингэж даруухан явах ховор доо.
Монгол
4 жилийн өмнө
59.153.114.129
Хол очиж андуур
Төстэй мэдээ