alim.mn | 2024.12.13
Өмнөд Солонгосын буяны компани “оршуулагдах” дадалд суралцах үйлчилгээ нээжээ

Тренинг буюу дадал олгох сургалт нь улам бүр олон хэлбэртэй болж байна. Өмнөд Солонгосын буяны  “Hyowon” компани нь салбартаа нэлээд алдартай, олон шинэлэг үйлчилгээ нэвтрүүлсэн гэдгээрээ нэртэй гэнэ. Жилийн өмнөөс энэ компани “Living funeral” гэдэг шинэ үйчилгээгээ нээжээ. Орчуулбал “амьдаараа оршуулагдах нь” гэсэн утгатай агаад энэ үйлчилгээг авсан иргэд өөрөө өөрийгөө оршуулдаг байна. Гашуудлын жаазны зургаа зохих ёсоор авахуулахаас эхлээд бүрлээчийн өмсдөг хувцсыг өмсөж дууриамал авсанд орж хэвтдэг. Хэвтэхийн өмнө туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсаж үнэлж цэгнэхийг зөвлөдөг. Авсанд орж хэвтэхэд  үйлчилгээний ажилтан тагийг хаадаг. Ингээд доод тал нь 10 минут хэвтэж  нөгөө ертөнцөд “оршино”. Энэ хугацаанд оршуулганы зан үйлийн дагуу лаа зул асааж бусад үйлийг үйлдэнэ. Үйлчилгээнд ганцаараа эсвэл бүлгээрээ хамрагдаж болох аж. Шинэ үйлчилгээ нээснээс хойш ахмад настангууд их үйлчлүүлж байгаа гэнэ. “Hyowon” компанийн “Living funeral”  үйлчилгээ тэр дороо олны шүүмжлэлд өртсөн. Харин  компанийхан энэ үйлчилгээ нь хүмүүсд амьдрлын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготой хэмээн тайлбарлажээ. Одоогийн байдлаар 25 мянган хүн “Living funeral” үйлчилгээг авчээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ