Хийлч Дээгий анх олонд танигдсан улаан хацартай охиноос тэс өөр сайхан бүсгүй болсон. Хамраа зорж өөлүүлж, хиймэл давхраа хийлгэж, мөнхөд хиймэл сормуусаар гоёдог Дээгий эрчүүдийн анхааралд байдаг бүсгүйчүүдийн нэг. Харин саяхан гоо сайхнаа "золисолж" нэг эмнэлгийн сурталчилгаанд оров. ЭНэ нь хүнээс өөрөөс нь үс авч өөрт тань буцаан суулгадаг үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг. Халцарсан толгой, шингэрсэн үсэнд үс суулгадаг Ач тус эмнэлгийн сурталчилгааг хийлч Ч.Дэлгэрцэцэг хийлээ. Энэ эмнэлэгт үс суулгахад 2 саяас 10 сая төгрөгийн үнэтэй байдаг. Байнга үзэсгэлэнтэй харагддаг хийлч Дээгий дайв дээр ч, эмнэлэг нь ивээн тэтгэн тараасан зурган дээр ч үс зүс нь нэлээн гундаж, эхээс төрсөн төрхөө өөрчлүүлж, "хиймэл" болсон гэдэг нь тод харагдаж байна.