alim.mn | 2024.12.22
Г.Баасан Хэнтий аймагт бие даан нэр дэвшихээр болжээ

АН-ын дэд дарга Банзрагчийн Дэлгэрмаа, АН-ын "өвгөн партизанууд" болох Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг, Сангийн сайд асан С.Баярцогт зэрэг лидерүүд нь бие даан нэр дэвшихээр болсон. Тэдний араас АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга, Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн, хуульч Г.Баасан бие даан нэр дэвшихээр болжээ. Уг нь 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл жилийн өмнөөс гарсан. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ түүнд Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх үнэмлэхийг нь гардуулж өгснөөс эхтэй. Одоо бие даан нэр дэвшихээр болсон Г.Баасан “Харамсалтай нь тэнд шударга сонгууль болоогүй” гэж хэвлэлд өгсөн хэд хэдэн ярилцлагадаа дурдсан байдаг. Одоо тэрээр аль нэг намаас биш бие даан Хэнтий аймагт нэр дэвшихээр болжээ.

Сонирхуулахад, 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 208 хүн мөрийн хөтөлбөрөө өгчээ. Үндэсний аудитын газар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04-р сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авсан байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ