3-р Ким буюу БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Жон Ун саяхан гэнэтийн зүрхний хагалгаанд орсон. Хэт их идэх, хөдөлгөөний дутагдал, архаг тамхидалт зэргээс болж жин нэмсэн нь улмаар зүрх судсанд нь хүчтэй нөлөөлсөн аж. Гэнэт зүрх нь муудах үед яаралтай хагалгаанд орсон ч хагалгааг гардан хийсэн мэс засалч өндөр хариуцлагаас эмээж сандарч тэвдэн зүрхний стенкийг буруу тавьсанаас Хойд Солонгосын ард түмэн их жолоодогчоосоо салах шахжээ. Маш хатуу хяналттай энэ улсад төрийн өндөр дээд удирдлагых нь тогоочид Наран улсынхан байдаг нь гайхал трүүлсээр ирсэн. Япон нь Солонгосыг түрэмгийлэн эзэлж байсан ч өдгөө тэд дарга нарыг нь хооллох хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг гүйцэтгэсээр байна. Наран үндэстэн Кензи Фузимото нь 2014-2018 оны хооронд одоогийн их жолоодогчийн ахлах тогоочийн албыг хашиж явсан хүн. Тэрээр Ким Жон Уны хооллолтын тухай зарим нууцыг дэлгэжээ. Экс ахлах тогоочийн хэлсэнээр их жолоодогч нь тансаг сайхан хооллох дуртай, идэмхий нэгэн гэнэ. Оройн хоолон дээр Японы алдартай үхрийн үүлдэр болох “Хар Наран бух”-ын шарсан мах нэжгээдийг нэг бүр нь 250 долларын үнэтэй хоёр ч “Cristal” оргилуун дарсаар даруулан зооглодог аж. Ер нь илчлэг өндөртэй хоол амттанд тун дуртай. Үүнд “фуа-гр” хэмээх десерт, Аргентиний “Вагью” үхрийн махан стейкийг нэрлэж болно. Энэ стейк нь Нью-Йоркийн тансаг зэрэглэлийн зоогийн газруудын цэсэнд 300-350 долларын үнэтэй байдаг. Экс ахлах нь их жолоодогчийг аварга загасны загалмайн шөлөнд маш их дуртай гэжээ. Ер нь тансаг сайхан хооллох дуртай агаад 36 насандаа 127 кг татсан нь гайхаад байх зүйл биш гэнэ.