Өнгөрсөн 2-р сард БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэлийг чөлөөлж, Д.Ганболдыг томилсон. Ц.Цэнгэл нь Монгол Улсаас Болгар улсад суух Элчин сайдад нэр дэвшсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий 11 хүнийг Элчин сайдаар томилох саналыг түдгэлзүүлсэн. Ингээд тэрээр элчин сайдад горилогч болсон. Энэ зуурт англи хэлний мэдлэгээ “гайхуулаад”олны элэг доог болсон удаатай. Ц.Цэнгэл том яамны ТНБД-ын ажлаа өгсөнөөр олон асуудал хариултгүй хоцорчээ. Тэдгээрийн нэг нь сайжруулсан шахмал түлш нийлүүлэх гэрээт ажлыг гүйцэтгээгүй “Дуулгант өлзийт оргил” ХХК-д олгосон 300 сая төгрөгийн санхүүжилт юм. Ажлаа хийгээгүй компанид яагаад их мөнгө өгсөнийг өдгөө Санхүүгийн хэлтсийн дарга О.Гантулга, Ерөнхий нягтлан бодогч Д.Гүндсамбуу, ахлах нягтлан бодогч О.Дуламсүрэн нар тайлбарлах болж байгаа гэнэ.