Архи зараад УИХ-ын гишүүн болсон төрийн түшээд цөөнгүй. Одоо харин шар тайлдаг бэлдмэл зараад УИХ-ын гишүүн болохоор санаархаж яваа нэг хүн бий. Тэр бол МТШХТГ-ын дарга асан Ц.Жадамбаа. Тэрээр зангиа зүүж, костюм өмсөөд Солонгосоос оруулж ирдэг шар тайлдаг бэлдмэлээ телевизээр өөд уруугүй, өглөө оройгүй сурталчилж байна. Уухаасаа өмнө нэгийг, уусныхаа дараа нэгийг гэж жүжигчин Ууганаа тайлбарладаг энэ бэлдмэлийг шар тайлах бэлдмэл гэж ярьдаг. Харин Солонгосоос оруулж ирдэг Ц.Жадамба эрс эсэргүүцэж “Элэг хамгаалах эрүүл мэндийн бэлдмэл” гэж тайлбарладаг.
Ц.Жадамба Condition GEO гэх бэлдмэлээ өөрөө сурталчилж, сонгуулийнхаа сурталчилгааг давхар хийж, сүйхээтэй бизнесмэн, улстөрч болохоо харуулж яваа. Анх Ардчилсан намд хөтлөн оруулж, АН-ын нарийн бичгийн дарга болгон өргөмжилсөн Н.Алтанхуяг АН-аас хасагдаж, бие даан нэр дэвшихээр болсон. Харин Ц.Жадамбаа Дорноговь аймгаас нэр дэвших санаатай 100 сая төгрөг АН-ын санхүүд тушаажээ. Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргаар 2012-2016 онд ажилласан. Агентлагийн даргын ажлаа өгсний дараа Солонгос улсад суралцахдаа шар тайлах бэлдмэлийг импортлон зарах болсон билээ. Нэг жижигхэн шил нь 500 грамм архины үнэтэй тэнцэхүйц энэ бэлдмэлийг хүмүүс ч сайн хэрэглэдэг. Удахгүй Ц.Жадамбаа шар тайлах бэлдмэл зарсаар УИХ-д сонгогдсон гэж сонсогдож магадгүй нь.