Өмнөд Солонгосын нисэхийн том компани болох “Korean Air”-ийн гэр бүл дуулиан шуугиантай амьдралтай. Том охин нь самар задалж өгсөнгүй гэж онгоцны үйлчлэгчийг загнаж, онгоц зогсоож байсан. Олонд ааштай гэж танигдсан том охин Хидер Чо нөхрөө зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.
Сөүл хотын шүүхээс өчигдөр /2020.04.29/ гаргасан мэдэгдэлд Хидер Чо нь нөхрийнхөө биед халдаж, гэмтэл учруулсан учир 30 сая воноор торгуулахаар болжээ. Түүнчлэн ихэр хөвгүүнээ хоолоо хурдан идсэнгүй, унтсангүй гэж хөвгүүд рүүгээ халбага шидэж, гэр бүлийнхээ гишүүдийг үг хэлээр доромжилсон нь ил болжээ. Уг хэрэг хоёрдугаар сард гарчээ. Бүсгүй нөхөртэйгөө маргалдаж, “Үхээч” гэж орилж хашгичин хоолойг нь боон, зөөврийн компьютер шидсэн байна. Энэ үеэр нөхрийнх нь хүзүү, хоолой язарч, хөлийнх нь эрхий хуруу гэмтжээ. Энэ бүхнийг нөхөр нь зураг, бичлэгээр баримтжуулж олон нийтэд ил болгосон нь энэ. Тэд 2010 онд гэрлэж, ихэр хүүтэй болсон бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард салах өргөдлөө өгсөн байна. Тэдний асуудлыг шүүх одоо ч шийдээгүй, Сөүлийн гэр бүлийн шүүхэд хүлээгдэж байсан аж.
