alim.mn | 2025.01.09
Оросын ерөнхий сайд Михайл Мишустин коронавирусын халдвар авчээ

Оросын ерөнхий сайд Михайл Мишустин коронавирусын халдвар авчээ. Энэ тухайгаа тэрээр ерөнхийлөгч Путинд цахим зөвлөгөөний үеэр мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн захирамжаар Мишустины үүргийг шадар сайд Андрей Белоусов гүйцэтгэхээр болжээ. Ерөнхий сайд нь коронавирустэй тэмцэх зөвлөлийг тэргүүлж байсан. Өнөөдрийн байдлаар Оросд "Ковид19"-ын халдвар авагсадын тоо 106 мянгад хүрчээ. 

 

Эх сурвалж : https://www.kp.ru/daily/27126/4209169/


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ